70 гишүүн хуралдаа суух боломжтой ч чуулганы хуралдаан эхлэхгүй байна

ҮАБЗ үдээс хойш хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөрт нь багтаан батлах зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжид ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа гарын үсэг зурсан юм. Зөвлөмжийн дагуу УИХ-ын чуулган хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Уг хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд дэмжсэн. Харин одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн тохиолдолд Байнгын хороо, чуулганыг үргэлжлүүлэн хуралдууулж УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах ёстой гэдгийг жагсаал зохион байгуулсан гишүүд мэдээлэл хийхдээ онцолсон. Гэвч чуулганы хуралдаан одоо болтол эхлэхгүй байгаа юм. Хуралдаа ирсэн гишүүдийн ирц 54.7 хувьд хүрсэн гэж байгаа боловч чуулганы танхимд цөөхөн гишүүн байна. Мөн УИХ-ын дарга чуулганы танхимд орж ирээгүй байна. 

УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргасан ирцийн мэдээгээр бол 70 гишүүн хуралдаа суух боломжтой ажээ. Тодрбуулбал, бүрэн эрхээ хэрэгжүүлж буй 75 гишүүнээс тав нь томилолт болон бусад шалтгаанаар хуралдаа суух боломжгүй байна

УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ

Гишүүдийн нэр

Хаашаа явсан

Явах,ирэх хугацаа

Гадаадад: /УИХ-ын даргын захирамжаар томилолт олгогдсон

-

-

-

-

Гадаадад: /Засгийн газрын шийдвэрээр эсвэл  олон улсын байгууллагын шугамаар/

1

Ц.Мөнх-Оргил

Тайван Улс

01.07-01.17

      Орон нутагт: /Нийслэлийн алслагдсан дүүрэгт/

 

-

-

-

 

 

Чөлөөтэй

 

1

Ц.Гарамжав

БНСУ

12.26-01.25

2

Б.Саранчимэг

-

01.07-01.17

Эмнэлгийн чөлөөтэй

1

 С.Батболд

-

01.07-01.11

2

Б.Пүрэвдорж

-

01.07-01.11

Тасалсан /томилолтгүй/

-

-

-

-

УИХ-ын хуралдаан зохион байгуулах хэлтэс


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ih hurlaa taraah sanal tsaana chin yavagdaj baihad uhsen hatsanaa hiij hurald ireh yum be?uraldaa suuhgui l dee. Hurelsuh 40 gishuunee huchindej suulgaj 50-ias deesh huvid hursen gej uzeed eronhiilogchoor bas zovlomj hurguuleh uu? kkk Ter zovlomjiig ni Tamgiin gazriin darga zika virus ni irj taniltsuulah uu ?!

    0 0 Хариу бичих
  2. Mongoliin tord onoodor es zui gej baina uu gevel bi baihgui baina aa. Talbai deeree huuli husaar toriin erhiig avah gesen bulgiin tsuglaan ordon dotoroo ih hurliin dargiig ogtsruulah huuliin tosol batluulahaar undesnii ayulgui baidliin gishuud geh 3 erhem huraldaj negiig ogtsruulah zovlomj gargaj onoodortoo bagtaaj ih hural huraldaj batal gesen zovlomj gargan gishuuded tulgaj baigaag es zui geh uu?!

    0 0 Хариу бичих
    • Ene zovlomjiig ih hurlaar heltsej shiidehdee 76 gishuunii 3-nii 2-oos deeshih huviar batlah estai. Tegehgui odoo baigaa 54,7 huviin irtsei heletsej taarahgui ee. tegvel 76 gishuunii 3-nii negeer ene huuliig batlah bolomj burdeh tul arai ch ingej gurildaj taarahgui ee , Dor hayaj 56 gishuunii sanal avch baij l ene huuli batlagdah uchirtai. uunees olon bol bur l sain daa.

      0 0
    • Ene zovlomjiig ih hurlaar heltsej shiidehdee 76 gishuunii 3-nii 2-oos deeshih huviar batlah estai. Tegehgui odoo baigaa 54,7 huviin irtsei heletsej taarahgui ee. tegvel 76 gishuunii 3-nii negeer ene huuliig batlah bolomj burdeh tul arai ch ingej gurildaj taarahgui ee , Dor hayaj 56 gishuunii sanal avch baij l ene huuli batlagdah uchirtai. uunees olon bol bur l sain daa.

      0 0
  3. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй ёс суртахуунтай бай гэнээ ийм юм нэмээд шударга ёс манай улсад бий юу байвал оршуулгын газарт л нойрсож байгаа байх

    0 0 Хариу бичих