ҮАБЗ үдээс хойш хуралдсан. Тус хуралдаанаас зөвлөмж гаргаж ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа гарын үсэг зуржээ. Зөвлөмжийн агуулга нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөрт нь багтаан батлах тухай юм байна. Энэхүү зөвлөмжийг нь жагсаал зохион байгуулсан УИХ-ын гишүүд мэдээлэл хийж танилцууллаа.
ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу УИХ-ын чуулган хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Уг хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд дэмжсэн юм. Харин одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн тохиолдолд Байнгын хороо, чуулганыг үргэлжлүүлэн хуралдууулж УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах ёстой гэдгийг мэдээлэл хийсэн гишүүд онцоллоо. Уг хуулийн төслийн агуулга нь гишүүд гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг огцруулах санал гаргасан тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх тухай зохицуулалттай юм.