Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна

УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай горимоор хуралдах ёстой. Хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

УИХ дахь МАН-ын бүлэг эдгээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж олонхийн саналаар үзсэн. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны хуралд найман гишүүн суухаар ирцэд бүртгүүлээд байна. Одоо хоёр гишүүн ирчихвэл Байнгын хорооны хурал эхлэх ёстой ч ирц бүрдэхгүй цаг гаруй болж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)