Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөгчгүйгээр зохион байгуулахаар болжээ

Америкийн кино академийн 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслол ирэх сарын 25-нд Лос Анжелес хотын "Долби" театрт болно. “Оскар” шагнал гардуулах ёслол нь жил бүр алдартай одуудыг сонгож хөтлүүлдэг уламжлалтай билээ. Харин энэ жил Америкийн кино академи  30 жилийн дараа анх удаа “Оскар 2019” шагнал гардуулах ёслолыг хөтлөгчгүйгээр зохион байгуулахаа зарлажээ. “Оскар 2019” шагнал гардуулах ёслолын хөтлөгч болох саналыг авсан хошин шогч, хөтлөгч, жүжигчин Кевин Харт нь хөтлөхөөс татгалзсанаа мэдэгдсэн байна. Учир нь түүний LGBT+ нийгэмлэгийн эсрэг хэлсэн бүдүүлэг шүүмжлэлт үгс олны шүүмжлэл хүртээд байгаа юм. Тэрбээр, өөрийн хэлсэн зүйлийнхээ өмнөөс уучлалт гуйж уг шийдвэрийг гаргажээ. Энэ жилийн шагнал гардуулах ёслолын хувьд шинэ өөрчлөлтийг хийж хөтлөгчийн оронд олон алдартнуудыг оролцуулж,  хэсэг хэсгээр шинэ булан үүсгэж хөтлүүлэх шийдвэрийг кино академи гаргасан байна.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)