Банкнаас зээлийн хүүгийн төлбөр дээрээ сугалаанд оролцох эрхтэй и баримт авч болно

Олон нийтийн сүлжээгээр иргэд сар бүр төлдөг лизингийн төлбөрөө хийхдээ ибаримт авч болно гэх мэдээлэл тараад байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад, "Орон сууц, автомашин худалдан авсан иргэд дээрх асуултыг их асуудаг. Лизинг нь ялгаатай байгаа. Борлуулагч тал өөрөө банкны оролцоогүйгээр лизинг хэлбэрээр олгосон бараа, ажил үйлчилгээнд компаниуд нь төлбөр хийгдэх тухай бүрд төлбөрийн баримтыг олгоод явдаг.

Банкнаас зээл буюу лизингээр байр орон сууц, автомашин худалдан авна гэдэг маань худалдан авагч нь тодорхой хэмжээний урьдчилгааг төлөөд үлдсэн төлбөрөө банкнаас зээл аван хөрөнгө худалдаж байгаа борлуулагч талд шилжүүлэн үндсэндээ төлбөрийг бүрэн төлж байна гэсэн үг юм. Ийм учраас худалдан борлуулсан хуулийн этгээд зарж борлуулсан бараандаа төлбөрийн баримтыг нийт дүнгээр нь хэрэглэгчид олгох ёстой.

Харин иргэний сар бүр төлж буй зээлийн төлбөр хоёр хэсгээс буюу үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс бүрддэг. Үндсэн төлбөрт нийт дүнгээр нь борлуулагч хуулийн этгээд төлбөрийн баримт олгосон тул ямар нэгэн баримт олгохгүй. Харин банкнаасаа зээлийн хүүгийн төлбөр дээрээ баримт авах боломжтой.

Банк, санхүүгийн үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөг учраас буцаан олголт бодогдохгүй бөгөөд сугалаанд оролцох эрхтэй төлбөрийн баримтыг авч болно" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Avsan ni deer shde. Bank bas yag unen zuv tailan gargadag uu gedeg bol ergelzeetei. Tiimees irged bank shimtgel deer ch avah yostoi.

    0 0 Хариу бичих