Д.Эрдэнэбатын алдаа & оноо

Би хэзээ ч хэн нэгний өмнө популизм хийхгүй. Хэзээ ч хүнээс авлига авахгүй. Хэзээ ч зохион байгуулалтгүй ажил хийхгүй. Зорилго байгаа бол тэрнийхээ төлөө ягштал явна. Тэр зорилго дандаа араасаа ард түмний сэтгэлийг дагуулж явах ёстой. Сэтгэлийг дагуулж, хүлээн зөвшөөрөгдөж явах ёстой” хэмээн 2009 онд хэвлэлээр ярьж байсан УИХ, Засгийн газрын гишүүн Д.Эрдэнэбат долоон жилийн дараа хэр өөрчлөгдсөн бол.

Магад нийслэлийн нэг дүүргийн Засаг даргын байр сууринаас тухайн үед ярьж байсан бол өдгөө саарал ордонд дөрвөн жил “саатсан” эрхэм гишүүн, Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын хөгжлийг түүчээлэх, өртөөлөх албанд тохоон томилогдсон тэр хэлсэн амнаасаа буцаж, няцсан болов уу.

АН-ын бүлгийн даргын хувьд бас АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж Н.Алтанхуяг гэх эрхмийн удирдлагад ажиллаж, АН-ын бодлогыг зангидаж явсан хүний хувиар түүний толгойлсон Засгийн газрыг унагахгүйн төлөө ажилласан, бас тэмцсэн. Гэсэн ч бүлгийн дарга зарим гишүүдээ үгэндээ оруулж чадаагүй. 

Улс төр бол багийн тоглолт. Тэр ганцаараа “бархираад” хол явахгүй гэж үзэн МҮАН гэх сонголтыг хийж 2008 оны намар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэх ял бас ямбатай ажлыг авсан. Түүнээс хойш өөрийн баримталж ирсэн зарчим, жанжин шугам, үзэл бодлоосоо “урвасан” уу гэдэгт хариулт эрэлхийлсээр байна. Үүний дараа 2012 оны УИХ-ын сонгуулиар парламентын гишүүн болж АН-ын бүлгийн дарга гэх “ялтай” албыг хашсан. Ийн өгүүлэх учир нь, энэ удаагийн парламентад тэд олуулаа болсон. Олуулаа болсон ч 100 хувь ярайтал хуралдаа суугаад ч чуулганы хуралдааны 50 хувийн ирц бүрдүүлж чадахгүй. Цөөнх олонх ирцээ бүрдүүлбэл бид хуралдаа сууна хэмээх гэдийх үе байсхийгээд л гарах. Ийм үед спикер АН-ын бүлгийн даргыг шахаж, сандал суудалтай чинь ярина шүү гэж сүрдүүлэх бол өнөөгийн улс төрд хэвийн үзэгдэл болжээ.

Гэхдээ тэр энэ ял, ямба хоёрыг эдэлж, үүрсээр дахин “давхар дээл” өмсөх болсон учир гурван дээлнийхээ нэгийг нь тайлах шаардлагатай гэж үзэн АН-ын бүлгийн даргын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр АН-ын бүлгийн даргын хувьд бас АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж Н.Алтанхуяг гэх эрхмийн удирдлагад ажиллаж, АН-ын бодлогыг зангидаж явсан хүний хувиар түүний толгойлсон Засгийн газрыг унагахгүйн төлөө ажилласан, бас тэмцсэн. Гэсэн ч бүлгийн дарга зарим гишүүдээ үгэндээ оруулж чадаагүй. Ингээд дараагийн засаг төвхнөхөд түүнд Аж үйлдвэрийн салбарыг толгойлох ачаа оногдов. Аан тийм, тэр бүлгийн дарга байхдаа сөрөг хүчинтэй хэл амаа ололцохгүй, зарим үед асуудлыг хүч түрэн батлуулах гэж улайрдаг байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй.

Инженерээс төрийн сайд болсон түүний замнал

Улс төрийн хүрээнд Дондогдоржийн Эрдэнэбатын нэр 2000 оноос хойш дуулдаж, олонд  танигдаж эхэлсэн тэр ОХУ-ын Эрхүү хотын дээд сургуулийг авто инженер, механикийн мэргэжил эзэмшжээ. Багануурын уурхайгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн “будаг нь ханхалсан” шинэхэн инженер тус дүүргийн Засаг “ноён” болно гэж зүүдлээ ч үгүй явсан байх. Гэхдээ тэр 2000 онд Багануур гэх айлын өрхийн тэргүүн болж, айлын дайтай авч явахын төлөө зүтгэсэн. Багануурыг бие даасан хот болгох, баялгаа иргэддээ хүртээх боломж олж авахын төлөө өөрийн санал бодлоо төр засагт тусгана гэж ярьсаан ирсэн. Хэрхэн ажил хэрэг болж хэрэгжсэнийг багануурчууд дүгнэж цэгнэх байх.

Улс төрийн сонгуульт ажлын хувьд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан. АН-ын ҮЗХ-ын гишүүн. АН-ын МҮДН фракцын хүн.

2000 онд Багануур гэх айлын өрхийн тэргүүн болж, айлын дайтай авч явахын төлөө зүтгэсэн. Багануурыг бие даасан хот болгох, баялгаа иргэддээ хүртээх боломж олж авахын төлөө өөрийн санал бодлоо төр засагт тусгана гэж ярьсаан ирсэн. Хэрхэн ажил хэрэг болж хэрэгжсэнийг багануурчууд дүгнэж цэгнэх байх.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрж, өссөн сэхээтэн гаралтай айлын том хүү. "Ноён" групп, "Залуучууд зочид буудал" түүнийх. Тэр Монгол Улс ардчилалд шилжээд арав хүрэхгүй жил болж байхад бусдын л адил наймаа панз үсэргэж, өөрийн бизнесээ хөл дээр босгосон гэж ярьдаг. Монголын волейболын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын шагайн харвааны холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан. Тэрээр  волейболын "Ноён" багийг санаачлагч спортод элэгтэй нэгэн.

“Ноён” доллар 1000 төгрөг болно хэмээн ам бардам өгүүлсэн нь түүний “мөрөөдөл”

Би худал ярьж байгаа юм биш нэг ам.доллар 2020 он гэхэд 1000 төгрөгт хүрнэ” хэмээн тэр өнгөрсөн онд ам бардам өгүүлж байсан. Тухайн үед тэрээр “Автомашинаа өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй юм гэхэд нефьт боловсруулах, төмөр болон хуванцар эдлэлээ 100 хувь өөрсдөө хийдэг болчиход импортын барааны талаас илүү хувийг орлох боломжтой. Тиймээс Дорноговь аймгийн Сайншанд, Дорнод аймгийн Тамсагийн сав газарт нефьт боловсруулах үйлдвэр байгуулна” гэж байв.

Гэтэл тэр жилийн дараа хэлснээсээ буцаж Хэнтийн Бор-Өндөрт нефть боловсруулах үйлдвэр барих болсныг зарлалаа. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр “Таван байршил сонгосон байснаас хамгийн ашигтай нь Бор-Өндөр сум. Усны нөөц, байршлынхаа хувьд ч Дорнодод боловсруулсан нефтээ шугам хоолойгоороо татсан ч тэр ложистикийн хувьд хамгийн ашигтай байрлал болж буй учраас шийдвэр ингэж гарч байна” гэсэн.

Монгол Улс бараг бүх хэрэглээгээ гадаадаас импортолдог байдлыг өөрчилнө хэмээн мэдэгдсэн. Одоохондоо дорвитой өөрчлөгдсөн зүйлгүй л байх. “Төлөвлөсөн ёсоор явбал Монгол Улс 2020 он гэхэд бензин шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Худлаа юм биш, тэр үед ам.долларын ханш 1000 төгрөгнөөс буурна” гэж сайд Д.Эрдэнэбат ам бардам хэлээд удаж байна.

Ийн мэдэгдээд удалгүй нефть боловсруулах үйлдвэрийнхээ байршлыг хоёр дахь удаагаа сольчихлоо.

Д.Эрдэнэбат хаана нэр дэвших вэ

Улс төрд орж ирсэн даруйдаа бүлэглэлийн, хэн нэгний эрх ашгийн төлөө хэзээ ч дуугарахгүй гэж байсан тэр АН-ын, бүлгийн шийдвэрийн төлөө дуугарсан. Бас зүтгэсэн. Үүнийхээ “шагналд” 2012 онд намын жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдэж, гишүүн болсныхоо дараа бүлгийн дарга, мөн Аж үйлдвэрийн сайд болоод байна. Өнгөрсөн дөрвөн жилд тэр хангалттай “бялуу” хүртсэн учир 2016 оны сонгуулиар тойрогт нэр дэвшиж таарна.

Төрөлх нутаг Сэлэнгээс нэр дэвших сонирхол тээж байсан ч тус тойрогт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт намынхаа шинэ залуутай хамт нэр дэвшихээр хэдийнэ яригдаж эхэлсэн. Сэлэнгэ аймаг хоёр мандаттай. Тэгэхээр түүнд боломж гарахгүй нь бололтой.

Түүний дараагийн зогсоол ажил амьдралын гараагаа эхэлсэн Багануур дүүрэг байж болох ч боломж тун хомс. Багануур дүүрэг хүн ам бага учир Хан-Уул, Багахангайтай хамт нэг тойрог болж буй. Энэ тойрогт АН-аас өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар дэвшиж ялалт байгуулсан. Ц.Оюунгэрэл гишүүн улс төрөөс энэ удаа завсарлага авахаа мэдэгдсэн учир түүний оронд орж болох юм. Гэхдээ Хан-Уул, Багахангай дүүргийн сонгогчдын итгэлийг олж авах магадлал тун бага гэдгийг зарим улс төр судлаач хэлж байв. Багахангай дүүрэг товчхондоо улаан мандаттай. Хүн ам нь бага. Тэгэхээр гол өрсөлдөөн Хан-Уул дүүрэгт өрнөнө.

Улс төрд ороод үеийнхэн, мэргэжил нөхөд андууд, харилцаж байсан хүмүүсээсээ нүүр буруулж, зангаа хувиргаж, биеэ тоосон нөхөд энэ удаагийн парламентад мэр сэр бий. Харин Д.Эрдэнэбатыг намынхаа төлөө, бас зарим эрх ашгийн төлөө зүтгэсэн гэхэд болно

Намтар:

-1983-1993 онд Багануурын нүүрсний уурхайд засварчин, механик, авто хүнд механизмийн хэсгийн дарга,

-1993-1999 онд  “Ноён” ХХКомпанийн захирал,

-1999-2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга,

-2000 оноос “Ноён” группын ерөнхий захирал,

-2008 оноос Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга,

-2009-2012 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байна.

-Д. Эрдэнэбат  2012 оны Улсын Их Хурлын  зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. үхсэн элэнцгийнх нь шударга, ажилсаг гэж. намынхаа хэдэн луйварчдаа хамгаалж, мушгиж мурихдаа гаргууд нэгэн. ёстой уснаас хуурай сугарч чаддаг гулгамтгай барьцгүй нэгэн. луйварчдаа хамгаалж чадаж байгаа нь энэ хүнийг өөрийг нь луйварчин гэдгийг нотолно.

    0 0 Хариу бичих
  2. би сэлэнгийн хүн. Тэр дундаа Мандал сумынх энэ хүн ард иргэдэд хэрэгтэй асар их зүйлийг урд өмнө хийгдэж байгаагүй маш их зүйлийг хийсэн. Манай сумынхан энэ хүнийг маш их дэмждэг.

    0 0 Хариу бичих
  3. Er hunii noeon nuruu aldhaargui tun tylhtai hun shig sanagddag.Demjij yavdag shuu.

    0 0 Хариу бичих
  4. Энэ тун гайгүй хүн, зарим намын нөхдүүд шиг лав л төрийн банкны мөнгөөр казинодсон гэж сонсоогүй

    0 0 Хариу бичих
  5. Сайн л бодоорой доо хүү минь. Сэлэнгэ аймагт өрсөлдөнө гэдэг тийм амар биш хайран мөнгө, цагийн чинь гарз болох вэ гэж айж байна. Баярцогтын хувьд бол өөр Сэлэнгээс шууд л сонгогдоно. Төр засгийн хүнд хэцүү, болох болохгүй бүхий л ажилыг үүрч явсан хүн Түүнийг нь Сэлэнгэчүүд дэндүү сайн мэднэ

    1 0 Хариу бичих
  6. Монгол Улс 2020 он гэхэд бензин шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Тэр үед ам.долларын ханш 1000 төгрөгнөөс буурна Яг л ийм зорилготой туршлагтай хүмүүсийг төрд оруулах хэрэгтэй. Дэмжиж байна. Сонгогдоно гэдэгт итгэлтэй байна.

    0 0 Хариу бичих
    • тийм шүү. нефтийн үйлдвэр барих газар хоёр ч удаа солигдчихлоо гээл дээрх нийтлэлд нээх сүртэй бичхийн байршил солигдох нь тийм их асуудал юмуу харин хийнэ гэсэн зүйлээ хэлсэн амандаа хүрч хийж байгаа нь чухал шүү дээ.Энэ хүн хийнэ гэсэн хийж чадаж байна.

      0 0
  7. Амжилт , одоо улс төрд орж байгаа залуучууд энэ хүнээс үлгэр дууриал аваасай. Бие ээ засаад гэрээ засаад төрөө засч байгаа амьдралыг туулсан л хүн байна

    0 0 Хариу бичих