Аутизмтай хүүг сургуулийн хонгилоор чирж явсан багш баривчлагджээ

АНУ-ын Кентаки мужийн бага сургуулийн багшийн хийсэн хэрэг илчлэгджээ. Вуртландын бага сургуулийн сурагч, 9 настай аутизмтай хүүгийн ээж хүүдээ тохиолдсон явдлыг Фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Хүүгийн ээж Ангел Нелсон аравдугаар сарын 24-нд болсон явдлын бичлэгийг сургуулийн хяналтын камерын бичлэгээс олж харснаар харгис багшийн үйлдэл илчлэгдэж, улмаар тойргийн цагдаад хүрч, хэрэг үүссэн байна. Вуртландын бага сургуулийн багш Трина Абрамс аутизмтай Алан Жексоныг ангийнх нь хүүхдүүдийн нүдэн дээр танхимаас чирж гарган, улмаар сургуулийн хонгилоор чирсээр өөр ангид оруулсан нь бичлэгт үлджээ. Сэжигтэн Трина Абрамс “Алан сандал дээрээ томоотой суулгүй урагш хойш савлаж, бас хөлөө дэвсэлж байсан нь бусдад саад болж байсан” хэмээн мэдүүлжээ.

Ангел Нелсон “Хүүд минь тохиолдсон явдал миний зүрхийг зүсэх шиг л болсон. Түүнтэй нэг ангид суралцдаг бүх хүүхэд, найзууд нь түүнийг багшдаа чирүүлэн доромжлуулж нэг ангиас нөгөөд хүртлээ, сургуулийн хонгилоор чирэгдэж явахыг харсан байна шүү дээ. Энэ бол маш их доромжлол бас ялгаварлан гадуурхсан хэрэг” гэж сэтгүүлчид ярьсан байна.

Хүү уг явдлаас бол сургуулиа солихоос өөр аргагүйд хүрсэн бөгөөд багшдаа чирэгдэн сургуулийн хонгилоор явснаас болж хүүгийн бугуйн шөрмөс татан зовиурлах болсон төдийгүй сэтгэл санаагаар унаж, айдсаасаа салж чадахгүй байгаа гэнэ. 

Трина Абрамсын хэрэг одоо мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд мөрдөн байцаалт дуусахад шүүхэд шилжин тохирох ялыг нь оноох аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Балиар хар яргачин авгай вэ. Үхүүл таарна

    0 0 Хариу бичих
  2. Neeh surtei ym yu bn

    0 0 Хариу бичих
    • Муу мал

      3 0
  3. uudgui zavaan gahai

    1 0 Хариу бичих
  4. iim hunii hajuud bh yg unendee teswerlehiin araggui bdg shvv dee

    3 6 Хариу бичих
    • Teswerlej chadahgui bn gdg chin tanid l asuudal bgagin shinj erthen emneleg baraad!!!

      7 0
    • Teswerlej chadahgui bn gdg chin tanid l asuudal bgagin shinj erthen emneleg baraad!!!

      0 0