Хүндийн өргөлтийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2019 оны “Хүндийн өргөлтийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн” нэгдүгээр сарын 12-13-нд Спортын төв ордны Хүндийн өргөлтийн танхимд болох гэж байна.

“Монголын хүндийн өргөлтийн холбоо”-оос зохион байгуулж буй өнөө жилийн УАШТ-д эмэгтэйчүүд 49, 55, 59, 64, 71, -76, +76 кг жинд медальтнуудаа шалгаруулах бол эрэгтэй тамирчид 55, 61, 67, 73, 73, 81, -96, +96 кг жинд шилдгүүдээ тодруулах юм байна.

Энэ удаагийн УАШТ-ий гол зорилго нь шилдэг тамирчдын бэлтгэл сургуулилт ямар түвшинд байгааг сорих болон “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой тамирчдыг сонгон шалгаруулах, цаашдын баг тамирчдын бэлтгэлийг чамбайруулахад оршино. Мөн шинэ залуу, шилдэг тамирчдыг тодруулна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)