Apple компани iPhone утасныхаа үйлдвэрлэлийг бууруулна

Apple Inc компани энэ оны эхний улиралд худалдаанд гаргах iPhone утасны сүүлийн гурван загварын үйлдвэрлэлийг 10 хувиар багасгахаар болжээ. АНУ-Хятадын худалдааны дайн, мөн Хятад дахь iPhone утасны худалдан авалт буурсан, мөн хэтэрхий үнэтэй гэсэн шүүмжлэл дагуулах болсон зэрэг олон шалтгаан Apple Inc компанийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Nikkei Asian Review-ийн мэдээлснээр Apple Inc –ийн удирдлагууд өнгөрсөн оны сүүлээр худалдаанд гаргасан iPhone XS, XS Max, XR загваруудаа урьдчилан төлөвлөснөөсөө бага тоогоор үйлдвэрлэх хүсэлтийг томоохон гэрээт үйлдвэрлэгчид Foxconn, Pegatron Crop нарт илгээсэн гэнэ. Харин Тайванийн эдгээр үйлдвэрлэгчид Apple Inc-ийн хүсэлт болон, үйлдвэрлэлийг хэдэн хувиар бууруулах талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

 Зах зээлийн судалгаагаар ухаалаг утаснууд, тэр дундаа iPhone-ийн хуучин болон шинэ загваруудын борлуулалт 2019 оны эхний улиралд 40-43 сая ширхгээр буурах тооцоо гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)