UFC орос тулаанчийн мэхийг “Оны шилдэг өчилт”-өөр нэрлэлээ

ОХУ-ын тулаанч Забит Магомедшариповын Боэндон Дэвисийг буулгаж авсан өчилтийг холимог тулааны UFC өнгөрсөн 2018 оны шилдгээр нэрлэжээ. Холбоо Твиттер дэх албан ёсны хуудастаа энэ талаар мэдээлсэн байна.

Забит “UFC 228”-ын үеэр өрсөлдөгчийнхөө хөлөнд өчилт хийн буулгаж авсан нь ийнхүү шилдгээр нэрлэгдсэн байна. Забит Магомедшарипов нь 2017 оноос UFC холбоонд тулалдсан бөгөөд дөрвөн тулаандаа бүгдэд нь ялсан юм. Тэрээр ирэх гуравдугаар сарын 2-нд Жереми Стивенстэй тулалдана.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)