УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана. Тус дэд хорооны дарга Ц.Нямдорж "УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал уржигдар 14:16 цагт Ерөнхий прокуророос УИХ-д ирсэн. Энэ саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулж гишүүний байр суурийг сонслоо. Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт албан томилолттой яваа юм байна. УИХ-ын гишүүний бүрэх эрхийн асуудлыг өөрийг нь оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Г.Солтан гишүүнийг ирэхээр Халдашгүй байдлын дэд хороо үргэлжлүүлэн хуралдана” гэсэн юм.
Тиймээс тус дэд хороо Г.Солтан гишүүн ирсэн учир 09.30 минутаас хуралдахаар болсон байна.