Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

БНХАУ-ын Харбин хотноо зохиогдсон олон улсын мөсөн баримлын 33 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөжээ. Тэмцээнд 16 улс орны 35 баг оролцсоноос Монгол Улсын баг “Уянгын хорвоо” баримлаараа нэгдүгээр байр эзэлсэн байна. Энэ тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Египет, Польш, Канад, АНУ, Испани, Их Британи зэрэг 16 орны 69 уран барималч ур чадвараараа өрсөлджээ. Хятадын Харбины баг “Эмэгтэй жанжин” бүтээлээр, ОХУ-ын баг “Ном” бүтээлээр хоёрдугаар байрт тус тус шалгарсан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)