Америкийн киноны шүүмжлэгчид 2018 оны шилдэг киног нэрлэв

АНУ-ын Кино шүүмжийн үндэсний нийгэмлэгийн гишүүд (National Society of Film Critics) 2018 оны шилдэг киног нэрлэсэн тухай The Hollywood Reporter мэдээлэв.

Оны шилдэг киногоор хятад найруулагч Хлои Жаогийн “Морьтой хүн" бүтээл нэрлэгджээ. Толгойдоо гэмтэл авсны дараа морин тойруулгаа орхиж буй ковбой залуу Бред амьдралы утга учрыг олохоор олородож буй тухай энэ кинонд өгүүлдэг аж. 

Кино шүүмжлэгчид жагсаалтынхаа хоёрт мексик найруулагч Альфонсо Куароны "Рома" , гуравт Өмнөд Солонгосын найруулагч Ли Чхан-Доны "Дүрэлзэгч" гэсэн киног оруулжээ.

Үүнээс өмнө Variety сэтгүүлийн кино шүүмжлэгчид Оскарын шагнал авах магадлалтай кинонуудыг нэрлэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)