UFC-ийн тамирчин бүсгүйг дээрэмдэхийг оролдоод зодуулжээ

Бразилийн Рио де Жанейрогийн гудамжинд такси хүлээн зогссон бүсгүйг дээрэмдэхийг оролдсон залуу эмнэлгийн тусламж автлаа зодуулжээ. Гэмт этгээд ганцаар зогсоо бүсгүйд зузаан цаасаар хийсэн хуурамч буу тулган гар утас болон мөнгө өгөхийг шаардсан байна. Харин бүсгүй өөрийгөө хамгаалан залууг зодож орхижээ. Бүсгүйг Поляна Виана гэдэг бөгөөд UFC-ийн тамирчин төдийгүй UFC-ийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа ялж байсан хүчирхэг нэгэн байсан аж.

“Эхлээд тэр залуу цаг хэд болж байгааг асуусан. Би хариулсан гэсэн ч надаас холдохгүй харин ч буу шиг зүйл тулган гар утас, мөнгө өгөхийг шаардсан. Хариуд нь би түүнийг хэдэн удаа цохиж, гарыг нь ард нь өчиж барин цагдаагийн хэсэгт аваачиж өгсөн” гэж бүсгүй мэдүүлжээ. Цагдаа нар гэмт этгээдийг эмнэлэгт хүргэн анхны тусламж үзүүлснийхээ дараа хэсэг рүү авч яван саатуулсан байна.

Энэ хэргийн талаар UFC –ийн холбооны ерөнхийлөгч Дана Вайт “UFC-ийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэсэн залуу хариугаа авчээ” гэсэн тайлбартайгаар өөрийн сошиал хуудаст байршуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Надад бас яг нэг ийм төстэй үйл явдал тохиож билээ. Олон жилийн өмнө дөө, боксын секцэд яваад нэлээд юм сурчихсан санагдаад гудманд зодоо хиймээр ч санагдаад. Тэгээд нэг бага тойргийн тэнд, Хятадын элчингийн зүүн талаар явж байтал хоёр халамцуу гар өддөг юм. Тэр үед хүн цөөн, эл хуль газар намайг дээрэмдэх гэхээсээ илүү зүгээр л дээрэлхэх л гэсэн байх. Тэр муу хоёрыг ч ёстой алж өгсөн дөө. Арай ч цус нөжинд нь хутгаагүй ээ, хөөрхий. Аль алиныг нь хэд сайн цохиод унагахаар аяндаа дув дуугүй болцгоож байгаа юм.

    3 0 Хариу бичих
    • олоон жилийн ѳмнѳ 7-р ангида вокзалын шар байшингуудын хажууд орой нѳгѳѳ ангийнхаа хүүхдийг араас барьж аваад мѳнгѳ юу бна бүгдийг н ѳг гэж айлгаж байж блэ ахаа хэдийг ѳгѳхийн бэ гээд л барсаа одоо болтол бодхоор хѳгжилтэй байдаг шү

      0 0
    • олоон жилийн ѳмнѳ нэг орой гурван гоожуур явган хүний зам дээр ѳнхрѳлдѳѳд ноцолдоод барилдаад бахиралдаад шороо арчаад аяга хар усаа шингээж чадахгүй маяглаж бсн. тэр л болж таарлаа

      0 0
    • олон жилийн ѳмнѳ хятад элчингийн тэнд найзтайгаа 2улаа жоохон халамцуу явж байтал ишигний давсаг шиг гоожуур царайт үзье гэж шаажын тэгэхээр нь нэгкидан ѳгсѳн чинь ѳмдѳндѳѳ шээж баагаад нус нулимсандаа хутгалдаад зугтаж билээ. Зугтаж явахдааби боксчин гэж орилоол гүйж билээ

      3 0
    • xxa chi ene amidraldaa xeniig ch unatal ch yumuu manartal tsoxij vzeegvi bx bichsen zviliig chin unshixad tegj bodogdow

      0 0
    • Shaadag sdaa we

      0 0
    • Shaagaad bgaarai sdakaa haha

      5 3
  2. bolj2

    0 0 Хариу бичих
  3. Yostoil hurteh yostogoo hurtej

    1 0 Хариу бичих
  4. доор бичсэн доожоонүй эрчүүдээ. Мэдрэмжтэй байсан бол яахнуу? хүчгүй турьхан эмэгтэйг байгаа болгож чадсангүй гээд байгаамуу? Доожоонүй юмнууд хүчгүй хүүхэд эмэгтэйчүүд ахмад настанд л арслан л даа. Жинхэнэ эр хүн хэзээ ч ийм зүйлийг дэмжихгүй, буруутгана

    17 0 Хариу бичих
    • ядаргаатай олон үгтэй лалар вэ. Чи ѳѳрѳѳ дээрэмдүүлэхдээ яахаа сайн бод мэдүү

      0 0
    • yadargaatai emzeg yum be fun oilgoxgvi bgaamuu

      0 0
  5. medremjgui l deeremchin bainadaa, zailuul.

    0 0 Хариу бичих
    • мэдрэмжтэй дээрэмчин бол өөрөөсөө доожоогүй дорд нэгнийг сонгоно гэсэн үгүү? Өөрөө бол бас л ижил нэг нь байх нь

      4 0
    • Дээрэмчинд зурагт харах зав гардаггуй юмаа хэ хэ

      0 0
  6. Azgui takhia

    0 3 Хариу бичих
    • Азтай тахиа нь яах байсан бол? Өөрөөсөө дорд нэгнийг дээрэмдэж азтай тахиа болох байж? нэг тэрэгний дугуй байна да

      6 0