МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд уран үгсийн чуулган, үзэсгэлэн, оны шилдгийг шалгаруулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2018" ёслолын ажиллагаа Гадаад харилцааны яамны "Соёмбо" хүндэтгэлийн танхимд боллоо . Оны шилдгүүдээр : Д.Давааням "ИЛЖИГНИЙ УРАЛДААН" Э.Ариунболд "ЭМСГҮЙ ЭРС" Д.Батсайхан "ТЕАТРЫН ХИЛ ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ" Б.Хүрэлбаатар "УУЛС ДАВСАН ХАРГУЙ" Т.Баянсан "ХАРАНХУЙ ХУТГА" Н.Сүхдорж "ӨНДӨР ХӨХИЙН УНАГА" Х.Нямхишиг "ХӨХ ЦЭГЦГИЙ ЖИРГЭНЭ" Ж.Батцэцэг "ТУСГААР ТОГТНОЛЫН ТОВЧООН"  бүтээлүүдээрээ тус тус "ЦОМ" хүртлээ .

МЗЭ-ийн шагналаар Д.Жаргалсайхан, Ц.Галбадрах, Н.Бадамжав, С.Баттулга, Д.Батмэнд, Б.Ганбаатар, Да.Жаргалсайхан, Ц.Оюундэлгэр, Г.Төрмөнх, Б.Урангоо, Л.Содномдорж, Ч.Эрдэнэбаатар нар шагнагдсан байна.

Яруу найрагч Х.Нямхишиг "ХӨХ ЦЭГЦГИЙ ЖИРГЭНЭ" номоороо яруу найргийн төрөлд "Алтан өд" шагнал хүртэв.

"Чингис хаан" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан шилдэг дууны шүлгүүдээрээ МЗЭ-ийн шагнал хүртжээ.

Яруу найрагч Б.Хүрэлбаатар "УУЛС ДАВСАН ХАРГУЙ" номоороо "Алтан өд" хүртэв.

Театр судлаач Д.Батсайхан "ТЕАТРЫН ХИЛ ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ" бүтээлээрээ "Алтан өд" гарджээ.

Яруу найрагч Т.Баянсангийн "ХАРАНХУЙ ХУТГА" бүтээл эзэндээ "Алтан өд" авчрав.