Дакар раллид уралдах Монголын тамирчид машинаа хүлээн авчээ

Авто спортын олимп гэгддэг Дакар ралли энэ сарын 6-17-д Перу улсын нутаг дэвсгэрт болно. XXXXI удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор техникийн үзлэгт хамрагдаж, хувийн дугааруудаа аваад байна. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд гурван тамирчин уралдана. SxS ангилалд оролцох авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд Францын Ле Хавред уралдах машинаа өөрсдөө хүргэж өгөн техникийн үзлэгт хамруулж, уралдах эрхээ баталгаажуулсан юм. Тэд тэмцээн болох газраа очиж машинаа хүлээн авчээ. Манай тамирчид SxS ангилалд 413 дугаартай уралдахаар хувийн бэлтгэлээ хангаад байна. Автомашины SxS ангилал гэдэг нь олны мэддэгээр дөрвөн дугуйт юм. Энэ ангилалд Монголын тамирчид анх удаа оролцох гэж байна. Харин 2013 онд мотоциклийн төрлөөр анх уралдаж 2015 он хүртэл оролцсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Baatar tsol olgoh heregtei ene zaluust

    0 0 Хариу бичих
  2. Өндөр амжилт хүсэе!

    0 0 Хариу бичих
  3. Amjilt husie ee

    0 0 Хариу бичих