Импортлогчдыг шатахууны үнээ буулгахыг шаардав

Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсантай  холбоотойгоор өнгөрсөн оны 12-р сард ОХУ-ын "Роснефь" компанийн хилийн үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурсан юм. Мөн энэ он гарсаар А-80, АИ-92 автобензиний хилийн үнэ тонн тутамдаа 86-107 ам.доллараа р буураад байгаа билээ. Харин манай шатахуун импортлогчид дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэх үед шатахууны үнээ өсгөсөн атлаа үнэ буурахад тэр хэмжээгээр буцааж бууруулахгүй байгаа юм. Шатахуун худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүд оны өмнө жижиглэнгийн үнээ 50-90 төгрөгөөр буулгасан нь дэлхийн зах зээл дээрх үнийн хямдралтай харьцуулахад хангалтгүй байгаа ажээ.

Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр шатахуун худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдийг борлуулалтын бөөний болон жижиглэнгийн үнээ гадаад хилийн үнэтэй уялдуулан дахин бууруулж авсан арга хэмжээнийхээ талаар энэ сарын 11-ний дотор хариу ирүүлэхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн байна.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэ 15-аас 5-7г нь эрхийг нь цуцлаад 1500 төгрөгөөр зарах өөр аж ахуйн нэгжүүд шинээр оруулж болно ард түмэн шудрага байхыг хүсч байна бараа бүтээгдэхүүнээ бензин нэмэх сургаар нэмсэн худалдаа эрхлэгчид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ буулгаачээ, таксийний үнэ буух ёстой

    0 0 Хариу бичих