Аймгуудын спорт заалны тоог гаргажээ

Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргасан байдаг. Ингэхдээ аймгуудын эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн шалгууруудаар нь өрсөлдөх чадварыг нь тодорхойлсон. Тухайлбал, аймгуудын дундаж цалин, авто машины тоо, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын түвшин зэргийг нь тодорхойлсон бөгөөд бид түүнийг нь  танилцуулсан. Тэгвэл энэ удаа аймгуудын спорт заалны тоог танилцуулъя. Хамгийн их заалтай аймаг нь Хөвсгөл аж. Тус аймаг нь 45 заалтай бөгөөд Төв аймаг 44, Сэлэнгэ 43, Өвөрхангай 37, Хэнтий, Увс 35 спорт заалтай юм байна. Харин Говьсүмбэр ес, Сүхбаатар 16, Дорноговь 21 спорт заалтайгаар сүүлд жагсжээ.

Хотжилт эрчимтэй явагдаж, түүнийгээ дагаад хүн амын амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөөр байгаа. Тиймээс спортоор хичээллэх нь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж буй томоохон алхмын нэг гэдгийг сүүлийн үед эмч нар зөвлөж буй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хэдэн хунд нэг заал ноогдож байна ч гэдэг юм уу арай шударга шалгаруулаач гурван сумтай аймаг яаж хорин сумтай аймагтай дуйх вэ дээ, ямар тэнэг нь ийм судалгаа гаргаж суудаг байна аа

    0 0 Хариу бичих
  2. Говьсүмбэр хэдэн сумтай, хэдэн хүн амтай билээ дэ, сүүлд жагсжээ ч гэх шиг.

    0 0 Хариу бичих