“Ливерпүүл”-ийг экс тоглогчийн “Хүүхэд айлгасан” гэж буруутгажээ

Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” багийн довтлогч асан, эдүгээ “Кардифф”-ын өсвөрийн багийг дасгалжуулж буй уэльс хөлбөмбөгч Крейг Белламиг тоглогчдоо дарамталж айлгасан гэж буруутгажээ. Тоглогчдоос түүний нэр дээр гомдол ирсэн юм байна. Крейг Беллами өдгөө ажлаасаа түр чөлөөлөгдөөд байгаа бөгөөд эргэж орох эсэх нь бүрхэг болжээ.

Крейг Беллами тоглогчидтойгоо ширүүн догшин харилцаж, сэтгэлзүйгээр байнга дарамталдаг гэж гомдол гаргасан сурагч бичсэн байсан гэнэ. Крэйг тоглогч ахуйдаа ч хатуу ширүүн тоглолтоороо зартай, зодоонч, хөлбөмбөгчдийн зүрхэнд шар ус хуруулсан нэгэн байсан нь одоо ч хэвээрээ бололтой.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)