МҮОХ дүрэмдээ өөрчлөлт оруулна

Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн хурал 01 дүгээр сарын 25-нд болохоор товоо зарлажээ. Энэхүү хурлаар МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах бөгөөд МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайланг мөн хэлэлцэж, 2019 оны төсвөө батлах юм байна. Мөн уг хурлаар зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах ажээ. МҮОХ-ны гишүүдийн хурлаар хараат бус, бие даасан сонгуулийн комиссын гишүүдийг сонгох болон МҮОХ-ны ээлжит бус чуулганы товыг батлах асуудал мөн багтжээ. Мөн энэ хурлаар МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)