ОБЕГ бөхчүүддээ хүндэтгэл үзүүлжээ

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н. Батсуурь үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Д.Анар нар шалгарч үлдсэн юм. Шөвгийн дөрөвт үлдсэн дөрвөн бөхийн гурав нь буюу улсын аварга Н.Батсуурь, улсын харцага О.Хангай, улсын начин Д.Анар нар нь ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчид юм. Ийнхүү үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдээ ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)