Татварын буцаан олголтын материалыг авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэллээ.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авна.

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авах шаардлагатай аж.

2018 онд төгссөн оюутан материалаа бүрдүүлэн буцаан олголт авна.

Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.  /Холбоос: http://www.mta.mn/c/view/11643/

ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэлх сая төгрөгт ногдох татвар буюу 3 сая төгрөгийн буцаан олголтыг авах эрхтэй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. 15ныхаар бүх газарынх дуусаж байгаа юу? Орон нутаг бүгдээрээ

    0 1 Хариу бичих
  2. татварын буцаан олголтын хугацаа 2 р сарын 15 наар дуусгавар болж байгаа юу?

    3 0 Хариу бичих
  3. төлбөр төлсөн Е баримт , НД-ийн дэвтэр, байгууллагын цалингийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт байхад л болмоор юмаа, ямарч хэрэггүй олон баримт нэхдэгээ болимоор юмаа

    2 0 Хариу бичих
  4. Нийгмийн даатгалын дэвтэрээ заавал авч очих ёстой юу ТҮЦ машинаас аваад очиж болох уу ?

    0 0 Хариу бичих
  5. ямар материал бүрдүүлэх вэ жагсаалт нь байна уу

    0 0 Хариу бичих
    • Дээр Зураг хэлбэрээр байна

      2 0