Буриад рэпперийн Өвөрмонголд хийх байсан тоглолтыг гэнэт цуцалжээ

ОХУ-ын Буриадын нэрт рэппер Алихана Зе /Алдар Дугрон/-гийн Өвөрмонголд хийх байсан гурван тоглолтыг БНХАУ-ын эрх баригчид цуцалжээ. Тэрээр энэ сарын 21, 22, 23-нд гурван удаа концерт тоглох байсан боловч эхний тоглолт эхлэхээс цаг хагасын өмнө тоглолтыг цуцлах болсныг дуулгасан аж. Рэпперийн тоглолтын тасалбар урьдчилаад зарагдчихсан, үзэгчид цугларч эхэлсний дараа ийнхүү гэнэт цуцалсан аж. Мөн рэпперийн багийн гишүүдийг визний асуудалд оруулжээ.  

Алихана Зе өөрөө энэ талаар “Тоглолтыг цуцлах болсон шалтгаанаа тэд бичиг баримтын алдаатай холбож тайлбарласан. Гэхдээ шалтгаан нь миний бодлоор өөр зүйлд байсан. Хятадын эрх баригчид энэ жилээс рэп хөгжимд тавих хяналтаа чангатгаж байгаа юм шиг байна ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Монгол Улсдаа ирээд тоглолтоо хийвэл үнэхээр сайхан юм болно доо. ӨвөрМонголчуудын үндэсний ухамсар, үндсэрхэг үзэл сэргэчихнэ гэж их сэрэмжилж байна.

    13 0 Хариу бичих
  2. Өвөр Монголчуудын үндсэрхэг үзлийг дэврээхгүй гэж л цуцалсан байх...

    13 0 Хариу бичих
  3. Mongoldoo ireed toglolt hiigeerei

    0 1 Хариу бичих
  4. Монголдоо ирээд тоглолтоо хий

    12 0 Хариу бичих
  5. хятадууд нэг зүйл сэдэж олж мэдэх хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  6. Mongoldoo ireed hii

    11 0 Хариу бичих
  7. Монголд ирж тоглолтоо хий. Өвөр Монголчууд ирж үзнэ биз

    21 0 Хариу бичих
  8. Teneg buriad

    2 38 Хариу бичих
    • Iim bolhoor l uher Mongolchuud geed bga ym shuu de

      0 0
    • Mongol, buriad bid neg undesten. Tsaashlaad dotroo yastan, ovog aimag bolj huvaagdana.

      4 0
    • Mangar mal

      1 0
    • Буриад гэж үндэстэн бий. Харин халх гэж ястан бий

      1 11
    • Mangar halh

      11 10