"Боловсрол" сувгаар ням гариг бүрт "Mongolia’s next top model-2" шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрч байгаа билээ. Шоу нэвтрүүлгийн ес дэх дугаар өчигдөр гарлаа. Өнгөрсөн дөрвөн дугаар Өвөр Монголд өрнөсөн бол энэ дугаараас тэд Улаанбаатарт өрсөлдөөнөө үргэлжлүүлсэн юм.
Шилдэг найман оролцогч энэ удаад "Гоёо" компанийн үйлдвэр дээр очиж танилцан сорилын зураг авалтаа хийсэн. Оролцогч охидоос Ч.Чамин-Эрдэнэ сорилын ялагч болж "Гоёо" компаниас 300 мянган төгрөгийн бэлэг сонгох эрхтэй болсон.

Харин үндсэн зураг авалтын ментороор Азийн супер модель Д.Энхсүрэн ажиллаж, охид эробот барби болон өвөрмөц зураг авалтаар өрсөлдсөн.
Шилдэг зургийн эзнээр Янсанова Бэлигма шалгарч, Томи буюу Б.Цэцэгсайхан хасагдаж гэртээ харилаа.







