Г.Содгэрэл Манжуурын уралдааны тэргүүн миссээр шалгарав

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын гоо бүсгүй шалгаруулах Манжуурын олон улсын XV уралдаан өчигдөр болж өндөрлөжээ. Уг уралдаанд Монгол Улсаас оролцсон гоо бүсгүй Г.Содгэрэл ялагч, тэргүүн миссээр тодорчээ. Г.Содгэрэл Эрдэнэт хотоос оролцсон бөгөөд урьд нь олон улсын аялал жуулчлалын "Miss-2018" уралдааны шилдэг оролцогчоор шалгарч байсан юм.

Уралдааны дэд байрт Монгол Улсын гоо бүсгүй Б.Азжаргал, гуравдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй Фухт Юлия нар шалгарсан байна. Уралдааны үеэр гурван орны гоо бүсгүйчүүд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр болон ёслолын хувцастай үзүүлбэрээр өрсөлджээ. "Эрүүл, үзэсгэлэн, энх тайван, найрамдал" уриатай Хятад, Монгол, Орос улсын гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдаан гурван орны соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал индэр, соёлын брэнд болсон гэж зохион байгуулагчид онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. sodogereliig 8 angid bhd n huchindej bailaa angiinhaa bandi nartai

    0 0 Хариу бичих
  2. Dvvdee mash ih bayrallaa ylam ih amjilt hvsei

    0 0 Хариу бичих
  3. Sain bna uu. Azjargaliin ovog ni Amarbayar shuu anduuraad B gesen bna

    0 0 Хариу бичих