"MNTM-2": Оролцогчид айдастайгаа нүүр тулан өрсөлдлөө

"Боловсрол" телевизийн хамт олны бэлтгэн хүргэж буй "Mongolia’s next top model-2" шоу нэвтрүүлгийн найм дахь дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл боллоо.  Өвөр Монголын Рашаан хэмээх газарт тэдний аялал үргэлжилсэн. Найм дахь дугаарт шилдгийн төлөө есөн оролцогч өрсөлдөж байна.

Энэ дугаарын сорил "Spy model" буюу "Тагнуулч" нэрийн дор өрнөсөн. Оролцогчид модон дунд хэрсэн улаан утсанд хүрэхгүйгээр нэг захаас нөгөө зах руу маш бүтээлчээр уран яруугаар хүрэх ёстой юм. Тэднийг чиглүүлж шүүгч, загвар өмсөгч Э.Энхболд зураг авалтын  ментороор  ажиллалаа.

Дансаранова Алина сорилын ялагч болон Испанийн алдарт брэндийн гутлын эзэн болжээ. Мөн тэрээр гурван найздаа энэхүү брэндээс гутал сонгон бэлэглэх эрхийг давхар эдлэх юм.

Сорилын даалгаврын дараа оролцогч охид байгалийн үзэсгэлэнт газарт рашаанд тухлав.

"Оройн мэнд охид оо, саад бэрхшээлийг шантрахгүйгээр давсан хүн л амжилтад хүрдэг юм. Айдастайгаа нүүр тулж сур" хэмээх үгтэй Нора мейл ирэн охид дор бүрнээ л үндсэн зураг авалтын даалгаврын талаарх таамаг дэвшүүлж байлаа.

Харин үндсэн даалгаварт тэдний хамтрагчаар идэр насны чоно байна гэж хэн ч төсөөлөөгүй юм. Үндсэн зураг авалтын чиглүүлэгчээр шүүгч, топ модель Э.Одгэрэл ажилласан.

Үндсэн зураг авалтын шилдэг зургийн эзнээр Э.Одонтунгалаг шалгарсан бол Өвөр Монголоос оролцож байгаа А.Оюунсувд шоуг орхилоо.

Э.Одонтунгалаг

Ч.Чамин-Эрдэнэ

Б.Цэцэгсайхан

Б.Анужин

Дансаранова Алина

Янсанова Бэлигма

Н.Мишээл

З.Гоёхон

А.Оюунсувд

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Chamin-Erdene zurgan deerh chononii nuuriig gargaagui baihiin.busad oroltsogchdiin chononii nuuriig buten gargasan bolohoor arai iluu haragdaad bna da.

    0 0 Хариу бичих
  2. This episode is very unfair. The photos have distinct background (trees or no trees), which influence the impression significantly. In addition, some contestants grab the cosmetic bottle on the hands while others do not.

    0 0 Хариу бичих
  3. Ерөөсөө ч ойлгохгүй байна хаана тэр бүтээгдэхүүнээ суртчилаад байгаан бэ одонтунналаг талийгаач мишээл билэгма энэ хэдээс хасах байсын биш үү дахиж үзэх ч хүсэлгшй болгочихлоо шулрага бус шүүлттэй

    5 0 Хариу бичих
  4. Bi oilgoxgvi bn Ene xezeeniix ym be nuguu nas nardag oxin chin garaad bn * Ebropoos

    0 0 Хариу бичих