Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ

АТГ-аас олны анхааралд өртсөн зарим хэргүүдийг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, ЖДҮХС-гийн зээлийг хууль бусаар ашигласан, Эрдэнэтийн 49 хувийг эзэмшсэн, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг эрүүгийн хэрэгт ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

Мөн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан гэх 800 гаруй тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгаж эхэлжээ. Уг чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд эхний байдлаар "Утааны эсрэг ээж, аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүг хохирогч талын төлөөлөл болгон тодруулга авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Хүн бүр мэдээллээ бичье. Маш их юм байгаа шүү. Өөр өөрийн ойролцоо болсон мөнгө угаалтыг бичвэл дараа нь ийм юм үлдлээ гэу гомдоллохгүй эрчтэй байгаа дээр нь шалгуулья. Жнь. Нөгөө утаагүй түлшний үйлдвэрт их мөнгө зарсан хэн хариуцлага хүлээв. Шийдвэр, шийдэл гаргасан нь алдаа байв уу. ЭХЯ -руу хуваарилсан мөнгө ЭХ-ний байгууллагууд руу хэн яаж хуваарилаад, хэн гүйцэтгэгч нь болоод зориулалтын бус ашиглав, үр дүнгүй ажлуудын нэг болов гээд том томоороо урсаад явсан зүйл байгаа. 1 тэрбум биш 10, 10 тэрбумаар шүү. УБЦТС, УБДС, ДЦС-4 гээд,

    0 0 Хариу бичих
  2. АТГ юуг ч илрүүлж чадахгүй. Хадан дунд очоод бухимдлаа хашгирсан нь дээр. Ядаад бид цуурайгий нь эргээд сонсоно.

    0 0 Хариу бичих
  3. Байгаль орчны яамны Газрын дарга Ховдын Нямдаваа маш олон зүйлийг зохицуулсан. Маш сайн шалгавал Оюунхорол Энх-Амгалан зэрэг олуулаа унана шүү. Айгаад ажилдаа ч очиж чадахгүй чацга царайлаад явж байна

    0 0 Хариу бичих
  4. Атг шалгаад л шалгаад л байдаг. Тэгээд л таг болчихдог. Миний мэдэхийн улайм цайм авилгаар амьдардаг хүмүүс одоо болтол албан тушаалаа хашсаар байгаа. Тэгэхээр атг ажлаа хийдэггүйгийн хамгийн том жишээ... украйны билүү нэг эмэгтэй 2000 албан тушаалтанг авилгийн хэргээр шоронд суулгасан байсан. Гэтэл манай атг-ийн байж байгаа царайг хар даа...

    1 0 Хариу бичих
  5. Танил мэдээлэл байна,эхлээд л шалгадаг юм,яваандаа яасан нь мэдэгдэхгүй чимээ тасардаг

    1 0 Хариу бичих
  6. Ene shalgaltiin ajild gadaadiin baiguulguudiig davhar oruuldag huuli batalmaar baina. Cain shalgah heregtei bainaa, shat shatand ni tegeed medeeleliig il bolgoj, zohih arga hemjeeg avah heregtei

    0 0 Хариу бичих
  7. Ёстой зөв шалгахаар болсон мэдээж тамтаггүй идсэн байгаа бариад ёстой олны өмнө шийтгээрэй ил тод бараг цаазын ял өгсөн ч болно гэхдээ цаазын ял байхгүй насаар нь тэжээх болчихоод байдаг ядахдаа бүх хөрөнгий нь хурааж улсыг хохиролгүй болгоорой өвдөж шаналсан хүүхэд хөгшчүүлийн амыг нэх тэднээс

    0 0 Хариу бичих
  8. АТГ тэгээд л нэг Олон түмэнд тийм тийм Хэргүүдыг шалгаж байна гэдэг тэгээд л бахь байдгаараа Таг чиг болчихдог дөө АТГ-ын даргаар Энхжаргал байгаа цагт СБаяр Баярцогт Сайханбилэгтэй холбоотой том том Гэмт хэргүүдыг зориудаар удаашруулж замхаруулах л сонирхолтой байгаа гэдэг нь Үнэний ортой үг дээ

    1 0 Хариу бичих
  9. Шалгалаа л гэдэг. Ямар ч үр дүнгээ мэдээллэдэггүй, шалгаад үр дүн байхгүй. Худлаа мэдээллээд л байдаг. Юунд ч итгэл алга даа. Бүгд монгол хүмүүс л баймаар, эх орон, ард иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хийж байгаа зүйл гэж алга даа.

    0 0 Хариу бичих
  10. http://StartWeeklyJob.com/?userid=111182

    0 0 Хариу бичих