Ёс зүйн дэд хороо хуралдана

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр үдээс хойш хуралдах тов гарчээ. Өмнө нь тус дэд хороог хуралдуулахыг УИХ-ын нэр бүхий гишүүд шаардаж байсан ч ирц бүрдээгүй юм. Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн талаар холбогдох албаныхнаас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд мэдээлэл авсны дараа уг дэд хороог хуралдуулах ёстой гэж зарим гишүүн хэлж байсан билээ.

Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн С.Бямбацогт даргалдаг. Ирц бүрдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Tusvuus hiilgedeg ded buttsiin tomoohon ajluud ene hunii company-r damjdag. hoorhii ter terbum geed bga JDU-n hajuud tomchuud ni neg ih tsever ulsuud shig shireenii ardaas duu nar luugaa boorloh yum

    0 0 Хариу бичих