Онцгой байдлын албаныхан 947 хүний амь насыг аварчээ

Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд нийт 3978 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 39.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн аюулт үзэгдэл, ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 62 хүн гэмтэж бэртэн 1417.3 мянган толгой мал хорогджээ. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 1.97, хохирлын хэмжээ 58.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 21647 алба хаагч, 4400 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 947 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Онцгүй байдллын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье. Эх орон ард иргэдийнхээ амь нас ,эд хөрөнгийг цаг ямагт хамгаалж байдаг эгэл хэрнээ баатарлаг хүмүүс бол энэ албаны албан хаагчид гэдэгт хүн болгон санал нийлэх байхаа.

    0 0 Хариу бичих