Германы улс төрийн хүчин “Христийн ардчилсан зөвлөл” нам шинэ даргаа сонгожээ. Намын даргаар 18 жил ажилласан Ангела Меркелийн залгамжлагчаар Аннегрет Крамп-Карренбауэр хэмээх бүсгүй сонгогдсон байна. Намын их хурал өнгөрсөн баасан гаригт Хамбург хотноо болохд дээрх бүсгүйг даргаар сонгожээ. Хуралд намын 1001 төлөөлөгч оролцсон байна.