“Зориг сан” хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

“Зориг сан” ажил идэвхтэй хайж буй 26 хүртэлх насны залуусын дунд “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” зарлажээ. Уг хөтөлбөр нь залууст ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлэх, ажлын бодит туршлага хуримтлуулж, залуусыг тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх буюу тус сангийн байранд хүргэж өгөх юм байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 27.3 мянгад хүрээд буй. Үүний 14.4 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм.

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)