Австралийн эрдэмтэд хорт хавдрыг 10 минутанд илрүүлдэг тест зохиожээ

Австралийн эрдэмтэд хорт хавдрыг 10 минутын дотор илрүүлдэг тест зохион бүтээжээ. Уг тест нь маш богино хугацаанд, хүний биед хорт хавдрын голомт байгаа эсэхийг илрүүлэх чадалтай аж. Күйнсландын Их сургуулийн эрдэмтдийн уг бүтээл хорт хавдартай хүний ДНК нь усанд ороод маш өвөрмөц бүтэцтэй харагддаг чанарыг ашиглан илрүүлдэг байна. Ус дотор ДНК-ын бүтцийг 3D байдлаар наноструктур хэлбэрээр нь харуулснаар хорт хавдрыг хурдан хугацаанд илрүүлдэг нь цусны шинжилгээ авалгүйгээр хийх боломж олгож байгаа аж.

Уг тестийг зөвхөн туршилтын журмаар ашиглаж үзсэн бөгөөд эмнэлгийн түвшинд ашиглаж эхлээгүй. Нийт 200 гаруй эс, цусны дээжийг уг тестээр шинжилж үзэхэд 90 хувийн үр дүнтэйгээр хорт хавдартай эсэхийг зөв илрүүлсэн. Одоогоор хөх, түрүү булчирхай, ходоод, улаан хоолойн хорт хавдрын голомтыг өндөр нарийвчлалтайгаар илрүүлээд байна гэж Күйнсландын их сургуулийн судлаач, тестийн багийн гишүүн, профессор Матт Трау тайлбарлажээ.

Хорт хавдрын эс нь эрүүл эсийн ДНК-г өөрчилдөг, ялангуяа метил бүлгийн молекулуудын тархалтанд ихээр нөлөөлдөг. Ийм өөрчлөлт нь усан орчинд хурдан илэрдэг байна. “Бид өндөр нарийвчлалтай микроскоп ашиглан ДНК-ийн бүтцийг судлахад ус хавдрын ДНК-ын хэсгүүдэд нэвчиж байгааг харсан. Энэ нь хэвийн ДНК-тай эсээс ялгаатай байдлаар нь илрүүлж болох юм гэсэн санааг төрүүлсэн” гэж тестийн судалгааны багт ажилласан Абу Сина, Лаура Карраскоса нар хэлжээ. Тус багийн дараагийн алхам нь бүтээсэн тестээ эмнэлзүйн судалгаанд ашиглан хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчилгээний үр дүнг хэмжихэд хэрэглэж болох эсэхийг шалгах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Мундаг юм аа. Шинжлэх ухааны олон салбар хөгжлийн 5-р эрэмбэд шилжээд сүүлийн жилүүдэд ёстой л хүчийг авч байна шүү. Саяхан ВВС-ээр бас нэг гайхалтай ололтын тухай ярьж байсан. Хүн үхэшгүй мөнхийн хутгийг үнэхээр олж болно гэж байна лээ. Яаж гэвэл, хүний уураг тархины бүх мэдээллийг компьютерийн файл буулгадаг шиг хувилж авч болдог болох цаг тун ойртсон гэнэ. Хэрэвзээ тэгж чадах юм бол, та хөгшрөөд аргагүй нас барах дөхвөл та өөрийн тархи, оюун ухаанаа, өөрөөр хэлбэл бараг сүнсээ гэх юм уу даа хард-драйв маягийн юм руу буулгаад махан биеэ хаяж болох нь. Ингээд таны цэвэр оюун ухаан буюу сүнс цаашдаа хязгааргүй удаан хугацаанд оршиж болно гэсэн үг, өөр биед шилжүүлж болно, робот биед ч шилжүүлж болно. Хэд хэд ч хувилж болно. Сонин байгааз? Би одоо энэ Германд ингээд сууж байна, гэтэл өөрийн оюун ухаанаа хэд хэд хувилаад Монголд, Америкт гэх мэтээр нэгэн зэрэг оршоож болох жишээний. Тэр байтугай, хэрвээ, тухайлбал Ангараг гариг дээр станц байгуулаад тэнд тодорхой тоног төхөөрөмжүүд суурилуулсан нөхцөлд тийшээ гэрлийн хурдаар аялж болох нь. Үүнд 3 минут л хангалттай. Ш.у-ны энэ ололт удлаа гэхэд 100 жилийн дараа эгэл жирийн л нэг технологи болох юм байна. Одоо үүнийг уншиж суугаа нөхдүүд тэхлээр үүнд горидоод хэрэггүй. Гэхдээ, ийм олон мянган жил амьдарч ирсэн хүн төрөлхтний хувьд мөнх орших боломж ганцхан зуун жилээр дутаж байгаад л харамсаж байна даа.

    3 0 Хариу бичих
    • Дэлхийн хөгжлийн хандлагыг улсууд шинжлэх ухааны салбаруудад урд хойноо орон алалцаж байхад манайд яаж байна? Яаж байна гэхээд ард түмэн бүгд мухар сүсэгт итгэсээр, сүм хийдүүд олширч луйварчин худалч толгой хоосон лам нэртэй залхуу арчаагүй баньд нарт хууртан мөнгө аваачиж өгч баахан хэрэгтэй хэрэггүй ном гээчийг уншуулаастай. 21-р зууны ард түмэн минь, тэртээх 16-р зууны ухамсар, ойлголт, үйл зан зэрэг нь ард үлдсэн гэдэгт өөрийгөө итгүүлээд нэг орчин үеийн хүн шиг явах цаг болсон шүү.

      1 0