Автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ

Нийтийн тээврийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудал дээр 16.00-.17.00 цагийн орчимд гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг нийтийн тээврийн автобусны жолооч мөргөж, гэмтээсэн осол гарчээ. Энэхүү ослын улмаас хүний амь нас хохироогүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Түүнчлэн өчигдөр зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрөв, нийслэлд хоёр хүн, нийт зургаан хүний амь нас хохирчээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. энэ ослыг өөрийн нүдээр харсан, согтуу юмуу солиотой юмуу гэмээр залуу автобусны урдуур орилоод ороод явсан, жолооч сайн тулдаа зогсож авжсан, золтой л дугуйн доор нь орчихоогүй

    0 0 Хариу бичих
  2. Өнөөдөр 12/6-ний өдөр хүүхдээ хөтлөөд Ногоон гэрлээр, Гарцаар гарч яваад автобусанд дайруулж үхэхээ шахлаа. Мөргөөл зогссон, ямар азаар хүүхдээ нөгөө талдаа хөтөлсөн явж байсын. Жолооч руу уурлахаас өөр юм хийж чадсангүй. Би гэрлээрээ орсон гээд үхэхнээ хүн дайрч алах шахчаад. Ногоон гэрлээр гарцаар гарч яваа явган зорчигчдод зам тавьж өгнө гэсэн өчүүхжн ч бодол алга. Энэ автобусны жолооч нарыг ер нь хэн хянаж шалгадаг юм бэ!

    0 0 Хариу бичих
  3. Явган зорчигч нар гарцаар гарч баймаар юм.Дандаа машины урдуур гарцгүй газраар гардаг.Гарцаар гараагүй явган зочигчийг 5000-10000 мянган төгрөгөөр торгох хэрэгтэй.

    0 0 Хариу бичих