Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар боллоо

Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 202 мянган өрхийн 160 мянга нь байшинтай. 

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар орон сууцны хөнгөлөлттэй  зээлийг журмыг баталсан. Шинэ журамтай болсноор ипотекийн зээлийн санхүүжилт 200 орчим тэрбум нэмэгдэж 500 тэрбумд хүрэх юм байна. Ингэснээр зээл хүртээж буй зээл авах иргэд хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцжээ. Журамд оруулсан нэг гол өөрчлөлт бол гэр хорооллын амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар боллоо.

Амины орон сууц нь 120 м2 байх бөгөөд 60 хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор журамд заажээ. Харин зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь хэвээр байхаар тогтжээ. Мөн зээлийн хүүг хуучнаар нь буюу 8 хувиар тогтоожээ.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Урьдчилгаа төлбөр 8 хувийг одоохондоо бууруулах боломжгүй. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд энэ журам ОУВС-аас тавьж байгаа шаардлагын дагуу Монголбанкнаас Сангийн яамд шилжинэ. Тэр үед бид энэ журмыг ярина гэж үзэж байгаа" гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)