Кевин Харт 2019 оны "Оскар"-ын наадмыг хөтөлнө

91 дэх удаагийн Оскарын наадмыг жүжигчин Кевин Харт хөтлөх үүрэг хүлээжээ.

"Миний амьдралд ховор тохиолдох боломж ирсэнд баяртай байна. Оскарыг хөтлөх миний ээлж ирлээ" хэмээн инээдмийн жүжигчин өөрийн instagram хуудаснаа бичжээ.Тун удалгүй Америкийн кино академиас энэ мэдээллийг баталсан байна.

Оскарын шагнал гардуулах ёслол 2019 оны хоёрдугаар сарын 24-нд Холливудийн Dolby театрт болох юм.

  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)