Уралын холбооны их сургууль монгол чулуун хөвөнг сайжруулна

Хойд хөршийн Уралын Холбооны Их сургуулийн эрдэмтэд өөрийн технологийг монголын чулуун хөвөнгийн үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Энэ шинэ арга барил нь "Монгол базальт"-ийн чулуун хөвөнгийн үйлдвэрлэлийн үр ашгийг даруй 50 хувиар нэмэгдүүлж, Азид тэргүүлэх үйлдвэрлэлийн нэг болгох гэнэ. Тиймээс УХИС-ийн эрдэмтэд "Монгол базальт" компанийн чулуун хөвөнгийн үйлдвэрт шинжлэх ухаан судалгаа, туршилт зохион байгуулалтын ажил эхлүүлэхээр болжээ.

Нийт 2 сая рублийн өртөг бүхий уг гэрээнд  хоёр талаас Улаанбаатар хотноо саяхан гарын үсэг зурсан тухай мэдээлэл оросын хэвлэлд гарсан байна.

Чулуун хөвөнг орон сууц барихад чухал хэрэгцээтэй дулаан тусгаарлагч хавтан хэлбэрээр өргөн ашигладаг. "Монголын олон үйлдвэр хэт хуучирсан техник, технологи ашигласан хэвээр байна. Тэдгээрийг шинэчлэх эсвэл бүрэн солихоос өөр замгүй. Зөвхөн манай мэргэжилтнүүдтэй хамтран энэ асуудлыг шийдэж болно. Монгол, Оросын харилцаа, түүний дотор монголын үйлдвэр аж ахуйн газруудад нь ажиллах боловсон хүчнийг бэлтгэх хамтын ажиллагаа сэргэх үйл явц өрнөж байна" гэж тус Их сургуулийн харъяа Шинэ материал, технологийн дээд сургуулийн захирал Олег Шешуков онцлон тэмдэглэжээ..


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)