Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 17 Засгийн газар, 14 Ерөнхий сайдын нүүр үзжээ. Харин ардчилсан хувьсгалаас өмнөх 70 жилд 15 хүн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан.
Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш нэг Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дунджаар нэг жил гурван сар үргэлжилсэн болохыг улс төр судлаачид онцолдог. Үе үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүндэтгэж хөргийг нь Төрийн ордны хоёрдугаар давхарт залдаг. Тэнд одоо 28 хүний хөрөг бий. Учир нь, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хөргийг хараахан залж амжаагүй байна. Өмнөх Ерөнхий сайдынх нь хөргийг залж амжаагүй байхад дараагийнх нь огцордгоос гүйцэтгэх засаглал ямар хурдан солигддог хийгээд ямар хүчгүй байж ирснийг харж болно. “Удахгүй төрийн ордны хоёрдугаар давхар хүмүүсийн хөрөг зургаар дүүрч, дахиж зураг өлгөх зайгүй болох нь” гэсэн хошин бөгөөд үнэн яриа улс төрийн хүрээнд гардаг байлаа.
Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр энэ бүрэн эрхийн хугацаанаас эхлэн Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд анх томилогдохдоо “Би Төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. Монгол төрийн түүхэнд тодорхой ажил хийсэн, томоохон өөрчлөлт хийсэн Ерөнхий сайд байхыг хүсч байгаа” хэмээн хэлж байлаа. Тэрээр энэ хоёр дүрийнхээ аль нь болж үлдэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
Ерөнхий сайдаар сайн ч ажилласан бай, муу ажилласан ч бай Монголын түүхэнд тодоор бичигдэн үлддэг. Харин тэдний удирдлага дор ажиллаж байсан сайд нарыг дурсах нь ховор. Улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа богинохон байж ирсэнтэй холбоотойгоор сайд нар түүхэнд нэрээ үлдээхүйц, тодоор дурсагдахуйц ажил хийж чаддаггүй байв. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 17 Засгийн газар байгуулж, 14 хүнийг Ерөнхий сайдаар томилсон. Үүнийг дагаад солигдсон Засгийн газрын гишүүдийн тоо 200 гаруй болжээ. Ямар хүмүүс сайдаар ажиллаж байсныг эргэн сануулъя.
1990.9.11-1992.7.21
1992.7.21-1996.7.19
1996.7.19-1998.4.23
1998.4.23-1998.12.9
1998.12.9-1999.7.22
1999.7.30-2000.7.26
2000.7.26-2004.8.20
2004.8.20-2006.1.13
2006.1.25-2007.11.22
2007.11.22-2008.09.22
2008.09.22-2009.10.29
2009.10.29-2012.8.9
2012.8.9-2014.11.5
2014.11.21-2016.7.8
2016.7.8-2017.10.4
2017.10.4-2020.07.08
2020.07.08-наас
Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан болон өчигдөрхөн томилогдсон сайд нарыг танилцуулахад ийм байна. Өмнөх Засгийн газруудад ажиллаж байсан хүмүүсээс олон нийт ямар хүн байсныг нь мартсан хүн ч байна, “Энэ хүн бас тэр салбарын сайдаар ажиллаж байсан билүү” гэж өнгөрснийг эргэн сануулах нэгэн ч байна. Тэднээс гадна дэд сайд нар гэж бас бий. Тэднийг тоочвол энэ жагсаалт бүр урт болох нь ойлгомжтой.
Сайдаар ажилласан хүмүүс ийм олон байгаагаас гадна олон удаа сайдын алба хашсан хүн олон. Хоёр ба түүнээс дээш Засгийн газарт ажилласан хүмүүсийг танилцуулъя.
Зургаан Засгийн газарт ажилласан сайд
Таван Засгийн газарт ажилласан сайд
Дөрвөн Засгийн газарт ажилласан сайд
Гурван Засгийн газарт ажилласан сайд
Хоёр Засгийн газарт ажилласан сайд