Өнөөдөр болох үйл явдлын тойм

 09.00 цагт "Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн Үндэсний Чуулган" Blue Sky зочид буудлын танхимд болно.

-Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдөхҮндэсний ялагчаа тодруулах тэмцээн Барилгын Политехник коллеж, Техник, технологийн политехник коллежийн байранд эхэлнэ.Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн ирэх онд ОХУ-ын Казань хотод болох юм. 

-Нийслэлийн Засаг даргын тамгын газарт “Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний эгэх хариуцлагыг үнэлэх нь” төслийн дүнг танилцуулна.

-"Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхийг сайжруулах төсөл"-ийн хаалт "Holiday inn" зочид буудалд болно.

-Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлнэ. Зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын дарга нар оролцож 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оны зорилтоо тодорхойлно. 

09.30 цагт “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн” Төрийн ордонд эхэлнэ. 

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд ЖДҮХ сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлаар "Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00 цагт Нийслэлийн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан “БИД ТЭГШ ЭРХТЭЙ” гар зургийн уралдааны үзэсгэлэн Улаанбаатар чуулгын танхимд нээгдэнэ.

17.00 цагт МҮХАҮТ нь ISO 9001:2015 шаардлага хангасан анхны ТББ боллоо. Дэлхийн 140 гаруй оронд 840 салбар, 320 гаруй лабораторитай, хяналт, шалгалт, үнэлгээний дэлхийд тэргүүлэгч ISO 9001:2015 гэрчилгээг МҮХАҮТ-д гардуулна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)