БНСУ-д зорчих иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг хүсэв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалтад оролцож буй БНСУ-ын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Дэд сайд И Сан Жин тэргүүтэй  төлөөлөгчдийг энэ сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.

Тэрбээр хоёр улсын иргэд хоорондын харилцаа хамгийн чухал болохыг онцолж, БНСУ-д хамгийн их буюу 47000 орчим монгол иргэд сурч, ажиллаж, амьдардаг нь БНСУ манай улсын хувьд ямар чухал улс болохыг харуулж буйн зэрэгцээ, Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулдагийг дурдаж, эдгээр иргэдэд тулгарч байгаа аливаа асуудлаар туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг солонгосын талаас хүслээ.

Иргэд харилцан зорчих нөхцөл, тэр дундаа эрүүл мэнд, эмчилгээний шугамаар БНСУ-д зорчих иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж байхыг хүсэв. Түүнчлэн, уулзалтын үеэр Солонгосын хойг болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцааны зарим сонирхсон асуудлаар санал солилцов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. en sonuud arail ih zan gargaad baina uu daa gemeer

    0 0 Хариу бичих
  2. Ард түмнийг олон шат дамжлаггүй удаан хүлээлгэлгүй хурдан явуулаачээ.Манайдл хэрэгтэй юмсан.Уг нь

    0 0 Хариу бичих