Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхэд суудлын бүс тэнцүүлэгч тусална

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн дагуу 10 хүртэлх насны хүүхдийг тээврийн хэрэгслээр авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана хэмээн заасан.

Үнэндээ, бид өөрсдөө суудлын бүсээ зүүдэг хэрнээ амьдралын минь үргэлжлэл болсон хайртай бяцхан үрсээ автомашиндаа хамгаалалтгүй авч явсаар байдаг.

Тэгвэл, үнэтэй хүүхдийн суудал авах боломжгүй байлаа ч бага өртөгтэй суудлын бүс тэнцүүлэгчийг хэрэглэснээр хүүхдээ аюул ослоос хамгаалж,  тухлаг зорчуулах боломж байна.

Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж байгаатай холбоотойгоор хүүхдийн аюулгүй байдал, тав тухтай зорчиход нэн хэрэгтэй суудлын бүс тэнцүүлэгч нь таны машинд заавал байх ёстой зүйлийн нэг бөгөөд зөвхөн хүүхдэд ч бус жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настай хүмүүс, томчууд ч хэрэглэж болох юм.

Гэр бүлийнхнийхээ аюулгүй байдал, тав тухыг хангахад анхаарч, Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн суудлын бүс тэнцүүлэгчийг машиндаа авч тавьсан жолооч нарт Тээврийн цагдаагийн албанаас талархал илэрхийлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)