ЭХЭМҮТ-ийн дарга ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгнө

ЭХЭМҮТ буюу бидний хэлж заншсанаар Эх нялхасын эмнэлгийн гадаа таксинд нэгэн эх амаржсан, тэдний биеийн байдал сайн байгаа талаар тус төвөөс мэдээлж байгаа.

Энэ талаар ЭМЯ болон холбогдох албаныхан албан ёсоор тайлбар өгч байна.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр "Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явлыг та бүхэн мэдэж байгаа.

Тухайн эх өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай анхны төрөлт. Үд дундаас өвдөж эхлээд ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодон такси хөлсөлж ирсэн гэсэн.

Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж төрөхийн хүлээн авахыг асуусан ч эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй. Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг хоёр хүлээн авахтай. 

Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа. Хүүхэд хөхөө амласан эхтэйгээ хамт байгаа. Янз бүрийн амьсгал орлуулах дэмжих эмчилгээ хийгдээгүй. Мэдээллүүд зөрөөд байгаа учраас шалгаж тогтооно. Тухайн эмэгтэй болсон үйл явдлын талаар бичгээр мэдээлэл өгсөн. Өнөөдөр манай холбогдох мэргэжилтнүүд тодруулахад өгсөн мэдээлэл нь зөрж байгаа.

Аль ч эрүүл мэндийн байгууллагын ямар ч эмч мэргэжилтэн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлдэг. Маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн үед байсан эмч нарыг байлган ярилцсан.Бид зөвхөн эхний уулзалтаа хийж байна. Нэгдүгээрт эх хүү хоёрын эрүүл мэнд чухал. Тэднийг эмчлэх, биеийн байдлыг нь баталгаатай болгоод гарсан асуудал дээр бид одоо анхаарлаа хандуулж байна. Ёс зүйн алдаа гаргаагүй гэж байгаа боловч дүрэм журмын хариуцлага тооцоход цар хүрээнээсээ хамаарна. Хувь хүний эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран цар хүрээг тодорхойлно.

Бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Би ард иргэдээсээ албан ёсоор уучлал гуйж байна. Хувь хүн, эмч хүнийхээ хувьд үүнд би дүгнэлт хийн ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа хүлээлгэж өгнө." гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Туйлшрахаа болимоор юм. Энэ эмч нарыг нийтээр нь барьж идэх гээд байгаа хүмүүс нийтээрээ эмнэлгийн гадна машин дотор төрөөгүй л байлтай. Ер нь явж явж өөртөө арчаагүй, үр хүүхдэдээ хайргүй будлиу, хэнэггүй авгайгийн л буруу шт. Өөрийнхөө үйлийг л эдлээ биз. Хаа газар ааш араншин муутай ганц нэг хүмүүс байж л байдаг. Тэд нь л хариуцлагаа хүлээн биз!

    2 0 Хариу бичих
  2. iim saihan udardagchig iim asuudlaas bolj kkkkkkkkkkkkkkkkk EHEMVT-hol tolgoigoo aldah ym bn l daa udahgui Archaagui uls

    0 1 Хариу бичих
  3. Номуун гэд хувийн эмнэлэг бас л арайл дэндүү байна шалгадаг газар нь байна уу

    0 0 Хариу бичих
  4. эмч, мэнэлгийн буруу гэхээсээ тогтолцооны алдаа - УЧИР НЬ: эмнэлэг хэдийн инээ олон хүнд хэдий чинээ сайн үйлчилнэ, тэр хэмжээгээр ажилтнуудын орлого, амжиргаа дээшилдэг байсан бол ийм зүйл хэзээ ч гарахгүй, ДЭМИЙ л үнэгүй үйлчилгээ үзүүлнэ гэж үйлчилгээний үнэ цэнийг буруулсны харгай

    0 0 Хариу бичих
  5. 1. Hariutslaggui emch, ajiltangaas, es zuigui bdlaas ni bolloo 2. Ard tumen saidaas hatiutslaga shaardah tul, Enkhtur darga hariutslaga huleej bn. 3. Sain dargaa aldaj bgaa emnelegt hohiroltoi umaa, haramsaltai

    1 0 Хариу бичих