Химийн хорт бодис импортлох зөвшөөрлийг хөнгөвчлөнө

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг салбарын сайд УИХ-ын даргад өргөн барилаа.

УИХ-аас 2010 онд шинэчлэн найруулж баталсан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 21.1.2-д “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1.200.000-3.000.000 төгрөг” гэж заасан нь бага хэмжээтэй бодис импортолж, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, лаборатори, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүндрэлтэй  байгаагаас хууль бусаар импортлохыг оролдох, зөвшөөрөлгүйгээс хил дээр ирсэн бодисоо авч чадахгүй байх, хураагдах зэрэг зөрчлийг үүсгэж байна.

            Түүнчлэн хэд хэдэн аж ахуйн нэгж нийлж нэг зөвшөөрөл авах, нэг зөвшөөрлөөр аль болох их хэмжээтэй бодисын зөвшөөрөл авахыг эрмэлзэх болсон нь зөвшөөрлөөр дамжуулан химийн бодисын хэрэглээнд тавих хяналтыг сулруулах, химийн бодисын хууль бус импортыг бий болгох зэрэг сөрөг үр дагавар гарах шалтгаан болж байна.

Дээрх хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 21.1.2-д заасан тэмдэгтийн хураамжийн дээд, доод хязгаарыг өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжаас төвлөрөх орлого одоо байгаагаасаа 2 дахин нэмэгдэнэ гэж тооцож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гол нь мөнгийг нь нэг санд авдаг гэх чинь билээ

    1 0 Хариу бичих