Өнгөрсөн шөнө зарим газраар -39 градус хүрч хүйтэрчээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы ихэнх нутаг, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангайн зарим газраар 0.0-2.0 мм цас орсноос хамгийн их нь Ховдын Манханд 2.0 мм цас орсон байна.

Цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангайн зүүн, Говь-Алтай, Сүхбаатарын хойд хэсгээр, Баянхонгорын зарим газраар 0,5-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь, Малчин, Хөвсгөлийн Хатгал, Улаан-уул, Булганы Дашинчилэнд 14-16 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-11 градус, бусад нутгаар -11...-19 градус байсан бол шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30...-39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -21..-31 градус хоносон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)