НҮБ 93.6 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

НҮБ “2019 оны дэлхийн хүмүүнлэгийн тойм”-оо гаргажээ. Энэхүү тоймын талаар НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж хариуцсан нарийн бичгийн дэд дарга М.Ловкок хэлэхдээ 2019 онд зэвсэгт мөргөлдөөний улмаас хүмүүнлэгийн их хэмжээний тусламж шаардагдана. Дэлхийн 42 улс орны 132 сая хүнд тусламж, хамгаалалт хэрэгтэй байна. Хямрал ихтэй бүсүүдэд тусламж шаардлагатай байгаа ч бидний ажлын ахиц хязгаартай байна гэжээ.

Танилцуулгаас үзвэл, 2019 онд НҮБ 21.9 тэрбум ам.долларын хандив цуглуулах зорилт тавьсан бөгөөд Сирид олгох хандивын мөнгийг нэмбэл энэ тоо нийт 25 тэрбум ам.долларт хүрэх гэнэ. Энэ оны 11-р сарын байдлаар, НҮБ 139 тэрбум ам долларын хандив цуглуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар нэмэгджээ. 2019 онд НҮБ түншүүдийн хамт 93.6 сая хүнд хоол хүнс, орон сууц, эмчилгээ, эрүүл мэнд, боловсрол, хамгаалалт, үндсэн хэрэгцээний бусад тусламж олгохыг зорьж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)