Хүчний гурван төрөлтийн Азийн АШТ эхэллээ

Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай оронд анх удаагаа болж байна. “Холлидэй инн” зочид буудлын хоёрдугаар давхрын танхимд өнөөдөр эхэлж буй уг тэмцээнд Азийн 18 орны 400 орчим тамирчин хүчний гурван төрөлтөөр /таталт, суулт, шахалт/ хүч чадлаа сорин өрсөлдөх юм.

Монголын хүчний гурван төрөлтийн холбооны сайн ажлын ачаар энэ спортод эзлэх манай улсын нөлөө, амжилт мэдэгдэхүйц өсч байгаа бөгөөд томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хэмжээнд хүрээд байна. Энэ удаа Азийн АШТ-ийг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа бол хоёр сарын өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.   

Азийн АШТ-ий нээлт өнөөдөр болсон бөгөөд  нөгөөдөр өндөрлөнө.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://StartWeeklyJob.com/?userid=111182

    0 0 Хариу бичих