Нарны эрчим хүчийг ШТС-ууд ашиглаж эхэллээ

Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг орны тоонд зүй ёсоор багтдаг. Тэр утгаараа нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэн ахуйн хэрэгцээндээ ашиглах тохиолдол нэмэгдэж байгаа. Тэгвэл ШТС-ууд сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангаж эхэлжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  ШТС-ын цахилгааны хэрэглээнд зориулж, 9.2 кВт-ын чадалтай нарны эрчим хүчний системийг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан байна. Тус нарны эрчим хүчний системийг байгуулахад 64 сая төгрөгийн зардал гарсан ба хөрөнгө оруулалтаа 3.5-4 жилийн дотор нөхөх урьдчилсан тооцоо гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://StartWeeklyJob.com/?userid=111182

    0 0 Хариу бичих