"Болор цом" наадмын бүртгэл эхэллээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найраг, шүлэгчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэлжээ

36 дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадамд уралдах шүлгийг өчигдрөөс энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм. Түүнчлэн бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар бүтээл авахгүй хэмээн анхааруулжээ. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

“Болор цом-36” наадмын тов хараахан гараагүй бөгөөд Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. За энэ жил Дорноговийн хүн "Болор цом"-ын эзэн болж дэ. Тийм заншилтай болоод нилээн хэдэн жил болж байгаа биз дэ. Ер нь одоо УИХ-ын гишүүн байгаа Г.Мөнхцэцэгийг Зохиолчдын эвлэлийг толгойлсон цагаас юм биш үү.

    0 0 Хариу бичих