Баасан гарагаас шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулахаар болжээ

Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогчид болон Монголбанкны удирдлагуудтай уулзжээ. Уулзалтаар бензиний үнэ, долларын ханшийг энэ сараас эхлэн буулгахаар болжээ.

Тодруулбал, ирэх баасан гарагаас эхлэн шатахууны үнийг 100, энэ  сарын эцэс гэхэд 200 төгрөрөөр бууруулах гэнэ. Мөн өнөөдрөөс эхлэн авто газны үнэ 150 төгрөг, ам.долларын ханшийг маргаашнаас тодорхой хэмжээнд буулгахаар болжээ. Энэхүү уулзалтын үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар  “Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь цуцална. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой” гэжээ. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавьдаг” хэмээжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Дахиад буулга................ Хүүхэд хуурч байгаа юмуу. Урьдчилж арга хэмжээ авч байх бас дэлхийн зах зээлд буурсан үед нь эд нар Монголд үнээ буулгаж байгаа эсэхэд хяналт тавьж дотоод хяналтыг сайжруулж ажиллах нь гол юм биш үү

    0 0 Хариу бичих
  2. http://StartWeeklyJob.com/?userid=111182

    0 1 Хариу бичих
  3. Yamar xuuxed xyyrj bga.bish 100xan tugrug bxda yaadin diesel 2000 92 ig 1700 bolgo

    1 2 Хариу бичих
  4. 100xan tugruguur u ariach de ter franced yu bolj bga bilee Symiyabazara benzenixe uniig byylga geed boslogo bolj bna yadaxgui boslogo bolj magadgui shu .oligtoixon byylgaxgui bol??????????

    3 2 Хариу бичих