"MNTM-2": "Жингүйдэл"-ийн ялагчаар Янсанова Бэлигма шалгарлаа

"Боловсрол" телевизийн хамт олны бэлтгэн хүргэж буй "Mongolia’s next top model-2" шоу нэвтрүүлгийн зургаа дахь дугаар ням гарагт үзэгчдийн хүртээл боллоо. Энэ дугаарт 11 оролцогч шалгарч үлдсэн. Өвөр Монголын Ордос хотын Бүрээ манхан жуулчны баазад тэдний өрсөлдөөн үргэлжилсээр байна.

Шүүгч Э.Одгэрэл энэ дугаарын сорилыг удирдан явуулсан. Тэрээр оролцогч охидод "Та нар өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, төсөөлөлд ч багтахгүй хэцүү даалгавар байх болно. Энэ даалгавар бол худлаа худлаа" хэмээн оролцогч охидоор хошигноод амжив.

Харин тэрээр оролцогчидтой "Охидын яриа" өрнүүлсэн. Топ модель Э.Одгэрэл 1986 оноос эхэлж загвар өмсөж эхэлсэн бөгөөд 80, 90-онд онд загварт ямар алхалт, позууд мода болж байсан тухай сонирхуулан ярьсан. Мөн тэрээр хэрхэн яаж зураг авалтад өөрийгөө бэлдэн амжилттай оролцох талаар оролцогч охидод зөвлөгөө өгсөн юм.

Тэрээр хүн бүр өөрийн гэсэн онцгой дүр төрхтэй. Зураг авалтын өмнө нүд үнэн, амьд, илэрхийлэлтэй байх ёстойг онцолсон.

Сорилын даалгавар бол "Арт модель" байлаа. Энэ сорилд охид өөрийн биеийн хамгийн таалагддаг хэсгээ илүү сайхан харагдуулах тал дээр ажиллан өрсөлдөхөөр болсон. Сорилын гүйцэтгэлээрээ онцлох гурван оролцогчоор Б.Цэцэгсайхан, Н.Мишээл, Б.Анужин нар тодорч, ялагчаар Н.Мишээл шалгарч дэлхийн тансаг зэрэглэлийн шоколад үйлдвэрлэгч "Godiva" брэндийн дэлгүүрээр найзынхаа хамт үйлчлүүлэх эрхийн эзэн боллоо.

-Н.Мишээл-

Харин энэ дугаарын үндсэн зураг авалт "Жингүйдэл" сэдвийн дор өрнөн шүүгч Нора ментороор ажиллан оролцогчдын мэдрэмжийг шалгасан юм.

 

-Янсанова Бэлигма-

Зургаа дахь дугаарын үндсэн зураг авалтын ялагчаар Янсанова Бэлигма  шалгарсан бол оролцогч Н.Бадмаараг шоуг орхин аяллаа өндөрлүүллээ.

-Н.Бадмаараг-

Долоо хоног бүр хамгийн муу байсан оролцогч гэртээ харьсаар цорын ганц нэг л оролцогч тунаж үлдэх учиртай. Тэрхүү ялагч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, дэлхийн загварын нийслэл Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах эрхийн эзэн болно.  Парис, Миланы загварын тайзан дээр алхана гэдэг зөвхөн чадварлаг, мэргэжлийн моделийн хүрч чадах зогсоол гэж хэлж болно. Харин  “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн өрсөлдөөнд шилдэг нь байж чадсан хүн л энэ зогсоолд илүү ойртох юм.

Оролцогчдын сорил болон үндсэн зураг авалтын гэрэл зургуудыг хүргэе. 

Сорилын зураг

"Жингүйдэл" нэрийн дор өрнөсөн үндсэн зураг авалтын гэрэл зургууд

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Талийг охин бгаам уу даа

    0 0 Хариу бичих