Нийгмийн даатгалын шимтгэл 2019 онд 1 хувиар нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны 1 сарын 1-нээс 1 хувиар нэмэгдэнэ. Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдох юм.

800 мянган төгрөгийн үндсэн цалинтай ажилтны төлөх даатгалын шимтгэл хэрхэн нэмэгдэхээр жишээ авъя. 2018 оны 1 сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар өссөн. Үргэлжлүүлэн ирэх оны эхний өдрөөс дахин 1 хувиар нэмэгдэхдээ ажил олгогчоос 800 мянган төгрөгийн цалингийн 12.5 хувийг буюу 100 мянган төгрөгийг НДС-д шимтгэх бол ажилтан өөрөө 11.5 хувь буюу 92 мянган төгрөг НДШ-д төлнө. Ингээд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд үлдсэн мөнгөний 10 хувийг ХХОАТ-т төлж, гар дээр 547 200 төгрөг авах нь. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 7200 төгрөгөөр багасна гэсэн үг юм. Шимтгэлийг ийнхүү 2020 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь Нийгмийн даатгалын сан болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсонтой шууд холбоотой. 2008 онд 100 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан бол 10 жилийн хугацаанд энэ тоо 410 мянга болтлоо өссөн. Тодруулбал, 1960-аад оны хүн амын ид өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоолгох нас ирсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больжээ.

Ер нь жилд дунджаар 30 мянган хүн шинээр тэтгэвэрт гарч байна. Гэтэл Нийгмийн даатгалын санд жилд дунджаар 2 их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна. Сангуудыг дампууруулчихгүйн тулд шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэлээ.

Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг бид дагаж байна. Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байна, цаашлаад ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно гэж үзэж байна. Одоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 2.7 иргэний шимтгэлээр нэг хүний тэтгэврийг олгож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (49)

  1. Нийгмийн даатгал төлж ядарч зовж олсноо эргээд авах гэж лай удаж байхаар тэр хэмжээний мөнгөө НДШ гэж тооцоод хадгаламжиндаа хийгээд байвал хэзээ дуртай цагтаа өөрөө өөртөө тэтгэвэр болгон авч хэрэглээд байвал болно.Тэр нь ч дээр. Насаараа ажиллаж НД төлчөөд нас барлаа.Оршуулгын тэтгэмж гэж л нэг юм удаж удаж авмар боллоо.Хайран цаг хугацаа хүч хөлс.Эргэж олгогдох талаар нэг ч үг үсэг байдаггүй авах тухай л янз янзаар тулгасан хууль.Нийтдээ 35 орчим сая төгрөг хийсэн байхын билээ...Дургүй хүрмээр.Өшөө ч их юм биччихмээр санагдчлаа

    2 0 Хариу бичих
  2. Яагаад ийм шудрага бус байдаг юм бэ? Дээгүүрээ идэхээ багасгаасай.

    0 0 Хариу бичих
  3. Ингэж нэмж байж тэтгэвэрээ бас хойшлуулдаг нь юу в дээ.Улаан луйварчид юмаа.Ард түмэн дагах л үүрэгтэй.Хэлэх эрх байхгүй....Новшнууд юмаа.Одоо 25 жил ажилчаад байхад дахиад 20 жил ажиллах хэрэгтэй гэхээр бие гүйцэхгүй нь ээ. Тэртэй тэргүй тэтгэвэр авах нас гүйцэхгүйгээс хойш...Үхсэн баасны даатгал...Одоо өөртөө хэрэглэж байвал ядаж зовлого баярлана.Юуны төлөө ингэж үхэн хатан амьдрана вэ.Нийгмийн даатгал төлөхийн төлөө юу

    2 0 Хариу бичих
  4. Хулгайч нар

    0 0 Хариу бичих
  5. чөлөөлөгдөх татвар гэж 11 орчим мянгыг хасах уу?

    0 0 Хариу бичих
  6. 637200 цалин авах юм байна тэр 12.5% ажилчдад хамаагүй шүү

    5 0 Хариу бичих
    • Хамаатай болсон бололтой . Хуулиндаа тэгсэн байна

      0 0
  7. Арай ч дээ нээрээ. Хүн амын орлогын албан татварыг 2 дахин бууруулмаар байна. Нийгмийн даатгалыг ажилчид сайн дураараа төлдөг болмоор байна.

    0 0 Хариу бичих
  8. үр хүүхдүүд маань бидний тэтгэврийг төлөх гэж нусаа хацартаа наах юм бн даа хөөрхий

    0 0 Хариу бичих
  9. Ингэж ард түмний мөнгийг шулахаа болих хэрэгтэй. Өөрсдөө хэдэн тэр бумаар нь иддэгээ зогсоовол тэтгэвэр авч байгаа иргэдийн мөнгийг таслахгүй байх боломжтой. Амьдралд хүрэлцэхгүй цалинтай татвар шимтгэлээр мөнгийг нь дээрэмддэг муу луйварчид!!!

    3 0 Хариу бичих
  10. 12.5 хувийг байгууллага зардлаасаа өгөхөөс биш ажилтны цалингаас суутгахгүй

    3 0 Хариу бичих
  11. 637200 төгрөг дээрээ ХАОАТ хөнгөлөлт нэмэгдээд гар дээр авах цалин гарахгүй м уу

    6 0 Хариу бичих
  12. Ер нь ажил хийгээд 30жил нийгмийн даатгалаа төлөөд тэтгэвэртээ гараад 1жилийн зээл аваад нас бартал үр хүүхдүүд нь өртэй үлдэж төлдөг байнаа. Тэр хүний насаараа төлсөн нийгмийн даатгалын мөнгөнийхөө үр ашгийг ч үзэхгүй. Харин ч зээл авсан мөнгийг нь 30жил төлсөн даатгалаас нь хасаж бодоод үлдсэн мөнгийг нь гэр бүлд нь өгөх ёстой биздээ. Гэтэл эсэргээрээ өртэй үлдэнэ

    6 0 Хариу бичих
  13. Сайн дурын даатгал доод хэмжээ хэдийг төлөх вэ

    0 0 Хариу бичих
  14. энэ одоо ямар хүн бодсын болоо ажил олгогчын төлөх хувийг бас суутгаж хассан ч байх шиг арайчдээ хөөрхий

    4 0 Хариу бичих
    • harin tiin buur gaihaad bodoj uzleeshd

      0 0
  15. Ямар эргүү хүн бодсон юм бэ дэ чааваас. Төрийн алба ийм болоо юу

    0 0 Хариу бичих
  16. ОДОО БҮР НДШ 26 % БОЛЧИХЛОО АРАЙ ДЭНДҮҮ БАЙНА

    1 0 Хариу бичих
  17. ХХОАТ 10хувь төлнө худлаа мэдээлэл тависан бна. шатлалаараа хөнгөлөгдөнө ш дэ

    0 0 Хариу бичих
  18. Одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийн хэдэн арван жил ажиллаж, татвар төлсөн мөнгө нь хаачсан болоод одоо хөдөлмөрөөрөө ажиллаж байгаа хүмүүс дахиад энэ хүмүүсийн тэтгэврийн мөнгийг төлөх ёстой юм бэ. Даварцан юмаа.

    1 0 Хариу бичих
  19. 1жил 6сар яасан бэ

    0 2 Хариу бичих
  20. энэ маш буруу шийдвэр байна аа эсэргүүцэж бна яагаад шударгаар ажиллаж татвараа төлсөн хүмүүс хохирох ёстой гэж ,ямар нэг өр шир гарахаар л ард түмнээсээ тавар гавчуур нэмж төлүүлж байдаг яасан дүүрцэн төр засаг вэ дээр игарсан малнууд чадахгүй бол чадах нэгэнд нь суудлаа өгөөч ээ

    2 0 Хариу бичих
  21. 2,7 irgenii shimtgeleer 1 hunii tetgever olgoj bn gene. Tetgever avdag 410 garui myangan hund hurehgui bn genuu. Yag unendee nasaaraa hudulmurluj shimtgel tulchuud tetgeveree avch ,ur jimiig n hurtej chadahgui nas baragsad hichneen bdag bol. Shal utgagui yum

    3 0 Хариу бичих
  22. Bolii doo. Ue ueiin erhten darhatnii songuulid bolon uurtuu zavshsan mungiig baiguullaga bolon irged tuluh mi. Ovoo shudarga shiidver ve

    0 0 Хариу бичих
  23. Erdene gej p niigmiin daatgaliin munguur tuij duusgasan daa. Neriin dans gej too l uldlee. Tsalingaa 10 huvi nemchiheed tegj dongosoh heregtei. Mi anh yurunhii said bolohdoo tsalin 30 huvi nemsen gej jujigleed tsaaguur ni shimtgeliig 10 huvi usguj baisan. Tur ni dandaa irgediinhee esreg yum hiih yum. Novsh yum daa

    0 0 Хариу бичих
  24. Bid nasnii tetgevert garahaaraa sar bur avch bh gej l ene olon jil tulj bga shde, getel bidnii tulsun mungiig deeguur huvaaj idchiheed odoo ard tumen bidneer tuluulj bga ni yu gesen ug ve, buur oilgohguima, bid idoo yamar uls,niigemd amidraad bnaa

    0 0 Хариу бичих
  25. BOLOICHEE HAR LALARUUDAA ENE NIIGEMEE TSEWRELCHEED DARAA N NEMJ HASHAA YARAICHEE YATSAN ULS GEHEEREE IIM BAIDIIN BE

    0 0 Хариу бичих
  26. ёстой хуцваа бид нарыг яаж амьдар гээд байгаа юм вэ Ёстой эмэгнэл. хүүхэдийн 20000 хүртэл өгөхгүй өөрсдөө хэдэн тэрбумаар идэж ууна Ингээд байвал хэн ажи хийх юм бэ

    0 0 Хариу бичих
  27. Нийгмийн даатгалыг дампууруулсан хүмүүст ямар ч арга хэмжээ аваагүй байж нийгмийн даатгал төлсөн иргэдийг болохоор шийтгэж байгаа юм байна л даа.

    1 0 Хариу бичих
  28. энэ Төр засгийн МАН-ын явуулж буй Бодлого үйл ажиллагаа ердөө л Ард иргэдээ улам Ядууруулах Бодлого л явуулж байна Татвар Хураамж Торгууль нэмнэ л гэнэ Иргэдээс авна л ийм л Төр засаг УИХ-тай Бид Тэд муу үйл хийснээрээ Баяжиж Иргэд бид Шудрага байснаараа Ядуураад л байдаг

    0 0 Хариу бичих
  29. Тэр банкуудад байршуулсан мөнгөө сандаа буцааж татаач.

    0 0 Хариу бичих
  30. арай дэндүү юм аа, Чинзоригийн санаачилсан зүйл, энийгээ сайн зүйл хийсэн бололтой хүний толгой эргүүлсэн юм яриад байдаг ш дэ. Малчдын тэтгэвэрт гарах хугацааг наашлуулсан гэх, тэтгэвэрт гарахын тулд хэдэн жил НДШ төлсөн байх учиртай, тэгвэл 2019 онд цалингийн доод хэмжээгээр тооцож шимтгэл төлөх бол сард 320000х13%=41600x12 сар=499200төгрөг тушаах нь.

    0 0 Хариу бичих
  31. Zailaa ajil hiiged nemer alga bna shde

    0 0 Хариу бичих
  32. Улс нийгэмдээ 40 шахам жил ажил хийчээд 20 орчим жил тэтгэвэр авч чадахгүй бурхны орондоо залрах юмдаа Зарим нэг хэсэг нь дөнгөж тэтгэвэрээ аваад л удахгүй бурхан болох юм Уг нь НДШ нэмж байхаар ажилтай орлоготой хүнийхээ цар хүрээг ихэсгэж НДШ төлдөг хүнээ олшруулах бодлого барьвал зүгээр баймаарсан даа

    7 0 Хариу бичих
  33. Nomhon baigaad baihaar noolood baij bolno gej sanaa yu???? Notswol bagalzuuriig chini tas hazah tenhee bidend bas bii shuu. Sanaarai hulgaichuudaa

    6 0 Хариу бичих
  34. Ard irgedee niigmiin daatgaliin 1huviar nemeh ni dund tuvshiniihniig muljij baigaa helber shuu.eserguutseh heregtei.Ard ni bas l JDU shig luivar baigaa,ene ih mungu haashaa orj henii karmand ordog ve

    1 0 Хариу бичих
  35. Би хувьдаа эсэргууцэж байна.миний эмээ нас бархад 1 сарын тэтгэмж егсен.гэтэл тэр хун насаараа улсад ажиллаж,хийх юмаа хийсэн.миний евее нас бархад бас л 1 сарын тэтгэмж егсен.гэтэл дайнд оролцож эх орныхоо телее явсан хун.Нийгмийн даатгал нэрээр шимэгчилж байгаа нь цаанаа бас нэш ЖДУ тэйлор холбоотой

    8 0 Хариу бичих
  36. НД төлдөг иргэдийнхээ тоог нэмхэд л болох юман дээр Хичнээн ажилгүй залуучууд байгаа билээдээ Ажлын байр бий болгодог салбараа дэмжээчээ

    1 0 Хариу бичих
  37. Больж үзээрэй.

    0 0 Хариу бичих
  38. Хуримтлуулсан сангийн хөрөнгийг хуу хамж идчихээд, хоосорсон "шарх"ыг нь мөн л татвар төлөгчдөө шулж нөхөх гэж...

    1 0 Хариу бичих
  39. Ямар сонирхолтой бодолт вэ 800000-92000=708000*10%=70800.708000-70800=637200

    8 0 Хариу бичих
    • bid ulsad zob bolobci, 2000 ond AN ulsiin dans cailgaj MAHN songuulid vlahdaa Hiigmiin daatgaliin dansand bsan mongoor calin tetgeber olgoson ba niigmiin daatgaliin sand or uussen blee.2011 ond 3.6 ih nayd togrognii or bsan ba 2016 ond ipotekiin zeelees olson 3,6 ih naydiig tolsontci jil bolgon urd hormoigoo hoid hormoigoo nohoh adil urgeljilseer 2019 ond dahin dahin 2,8 ih naydiig tolj barigduulsan gej yrj bgaach unendee ornoos ornii hoorond ard tumnee huurtci bgaa il wm 2018 ond 2,7 hunii niigmiin daatgalaar 1 hunii tetgeber olgoj bgaa wm 2011 ohii 3,6 ih nayd ,2018 onii 2,8 ih nayd togroguud haash orob oo 2019 onii bdlaar 400000 hun tetgeber,tetgemj abdag gej toochii dundjaar 600000 tog 12 sard 7200000 tog niit 2,880 ih nayd togrog bno . 780000 hun togtmol ajil hiideg 300000 hun uliraliin tcanartai ajil hiideg ingeed 1080000 hun niigmiin daatgal toldog ba dundjaar 210000 tog gej toocbol 2,268 ih nayd tog tolj bna. uldsen 612 terbum tog tosob daadag bolj bna.ene bdlaar bol hodolmorloj olson jaahan wmaar ed tansaglaj bid hohirtc bh wm bna daa. minii ard tumen uneheer cailgan wm daa

      0 0
    • Би өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөнөө харлаа. Ажил олгогч төлөлт хийдэггүй юм байна. Хэзээнээс ийм хууль тогтоомж гарчихаа вэ?

      0 0
    • Би өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөнөө харлаа. Ажил олгогч төлөлт хийдэггүй юм байна. Хэзээнээс ийм хууль тогтоомж гарчихаа вэ?

      0 0
    • Ххоат-ын хөнгөлөлтийг тооцно. Гэхдээ тэгсэн ч энэ хариу буруу бн

      0 0
    • Ийгл ажилчдаасаа ажил олгогчийн төлөх ёстой 12%-ийг бас суутгадаг юм байхдаа? 800,000-100,000(12.5%)-80,500(11.5%)-61,950(10%)=557,550₮ нэг иймэрхүү л тооцоо хийсэн бололтойм кккк

      0 2
  40. WTF

    0 0 Хариу бичих
  41. arai buruu tootsoolol bnaa ho

    0 0 Хариу бичих
  42. Банк чинь арай л их хүү авч байгаа шүү тэндээс бас хэдэн хувийг нь авч баймаар юм шиг ээ ард түмнээ ингэж мөлждөг улс байдаг ч юм уу

    0 0 Хариу бичих